Крымийн гүүрийг дэлбэлсэн нь Украины тусгай албадын явуулсан террорист ажиллагаа байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Террорист ажиллагааг Оросын амин чухал иргэний дэд бүтцийг устгах зорилгоор гүйцэтгэсэн гэж Путин онцолсон байна.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастыркин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгдэж, гүүрийг дэлбэлэхэд оролцсон сэжигтнүүдийг тогтоосон тухай мэдээлжээ. Түүний хэлснээр, гүүрэн дээр дэлбэрсэн ачааны тэрэгний маршрутыг мөн тогтоосон байна. Ачааны тэрэг Болгар, Гүрж, Умард Осети, Краснодар гэсэн чиглэлээр явжээ.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Крымийн гүүрэн дээр зохион байгуулсан террорист ажиллагааны хариуг зөвхөн алан хядагчдыг устгаж барина гэж мэдэгдэв. Энэ сарын 8-нд Крымийн гүүрэн дээр ачааны тэрэг дэлбэрсний улмаас түлшний долоон цистерн гал авалцаж, автомашины хоёр гүүрэн зам нуржээ.
“Baza” сувгийн мэдээллээр, тэсрэх бодисыг Оросын хилээр энэ сарын 4-нд өглөөний 06.00 цаг орчим оруулж ирсэн байна. Ачааны тэргийг шалгасан гаалийнхан болон бусад албаныхан аюултай ачааг илрүүлж чадаагүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих