Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа
Монгол улсын ерөнхийлөгч та Хууль зүйн сайдаа бага насны охин уруу татаж бэлгийн харьцаанд орж байхад загнаагүй
Баярцогт сайдыг Оюу толгойгоо зарж байхад загнаагүй
Ерөнхий сайдыгаа эдийн засгийг хямрааж газраа гадныханд зарах гэж
байхад загнаагүй атлаа давхар дээлээ сайн дураараа тайлсан ганц гишүүнээ
үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ард иргэдийнхаа талархалыг хүлээснийх
нь төлөө дуудаж авчраад л дайрч давшлаад загнаад байдаг нь ямар учиртай
юм бэ.
Би ардчилалын үнэт зүйл нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон иргэн хүн хувийн өмчтэй байх явдал гэж боддог. Гэтэл Ардчилсан засгийн үед Ардчилалын үнэ цэнэ улам бүр алдагдаж байна гэж бодох боллоо.
Анх автомашины дугаарын хязгаарлалт гаргахад би энийг хувь хүний өмчтэй байх эрхэнд халдсан зүйл гэж үзсэн гэвч би их хотын соёлыг дагаад ийм байх ёстой юм байна л гэж бодсон, дараа нь Ардчилсан засгийн газар газараа гадны эргэнд эзэмшүүлж, өмчлүүлэхийг санаархсан, одоо Монгол эрчүүдийн гарыг нь мухарлаж бууг нь хураах гэж байна.
Үнэндээ бол 3000-н хагас автомат буунаас биш Уул, уурхайн ашиглалт нөхөн сэргээлт буруу явагдсанаас ан амьтан цөөрч байгаль дэлхийн унаган төрх алдагдаж байгааг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Эдгээр муу нэртэй буунуудыг Монгол улс зөвшөөрөөд хуулийн дагуу оруулж ирээд авдаг татвараа аваад иргэддээ өмчлүүлж болноо гэж худалдсан гэж ойлгож байгаа.
Тэгтэл одоо хууль гаргаж иргэдийхээ өмчийг үнэгүйдүүлж, бүр хурааж авах гэж байна. Энэ өөрөө хууль зөрчсөн асуудал юм бишүү. Хэд хоногын өмнөөс олон нийтийн сүлжээг ёс зүйн хэм хэмжээнд байлгахын тулд хязгаарлана гэж байна. Энэ нөгөө яриад байдаг иргэн төвтэй хүнлэг Ардчилсан нийгэм мөнүү.
Эцэст нь хэлхэд "ҮХЭРТИЙН ХӨНДИЙ МАНАЙХ" л гэж хэлий даа Монголын ард түмэн нарийн царигтай төмөр замыг дэмжихгүй байна. Харин та бүхэн яагаад улайран зүтгүүлээд байгаа юм бэ.
Танд нэр ус их хэрэгтэй байдаг гэсэн энэ хэдэн өгүүлбэрийг холбож бичсэн миний бие болбоос ТӨМӨР овогт Бат-Оршихийн Энхбаяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих