Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж, камерын өмнө
"загнасан"-ы дараа тэдний дунд өрнөсөн яриа хөөрөө хэвлэлийнхэнд
хаалттай болсон юм.
Ерөнхийлөгч хэлэх үгээ хэвлэлийнхний өмнө хэлж дууссаны дараа тэд хоёулхнаа үлдсэнээс хойш бараг цагийн дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарч ирсэн билээ. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авсан юм.
-Дотор юу болов. Та хоёр юу ярилцсан бэ. Сая бол та нэлээн загнууллаа?
-Ерөнхийлөгчтэй олны өмнө маргаад байлтай нь биш. Болохгүй шүү дээ. Дүрэм гэж байна, дэг жаяг гэж байна.
-Гэхдээ Ерөнхийлөгчийн танд хандсан хатуу үгнүүдийн хариуд ямар нэг зүйл хэлсэн биз дээ?
-Дарга нар чинь хэцүү шүү дээ. Төмөр зам бол аж ахуй байхгүй юу. Мөнгө байхгүй бол юу ч бүтэхгүй. Мөнгийг нь өгдөггүй л байхгүй юу.
-Та ч гэсэн дарга байсан. Танд ажил хийх боломж ч, мөнгө ч байсан гэж Ерөнхийлөгч хэлсэн. Санал нийлж байна уу?
-Гэхдээ төмөр зам барьдаг төсөв яаманд байхгүй шүү дээ. Төсөв гэдэг яамны л төсөв. Харин төмөр зам бол хөрөнгө оруулалт, зээл гэж байна.
-Тэгвэл саяхан телевизүүдээр цацсан "100 чухал сэдэв” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч их эмзэглэж байна. Үнэхээр нэвтрүүлгийн агуулга нь ард түмнийг талцуулчих шиг болсон. Таны захиалсан нэвтрүүлэг гэдэг нь үнэн үү?
- Захиалга биш л дээ. Би өөрөө бараг зохиолыг нь гаргасан. Манайхан дандаа нэг худлаа мөлгөр юм яваад л байдаг. Тухайлбал, есдүгээр сарын 11-ний талаар нэвтрүүлэг байдгийг мэдэх үү. Тэр нэвтрүүлгийг тухайн үедээ Бушийг хийлээ гээд л байсан. Олон ургальч үзэл, олон талаас нь хандах гэж байдаг биз дээ. Тэр дагуу ганц нэвтрүүлэг хийсэн. Үнэн юм ярихаар л хүнд ингэж хүрч байгаа юм.
-Тэгэхээр тэр нэвтрүүлгийн зохиол таных юм уу?
-Тэгэлгүй яах юм.
-Гэхдээ их олон телевизээр нэвтрүүлсэн. Үүнд та их мөнгө цацсан уу?
-Юу гэж дээ. Мөнгөсөөд байх юу байсан юм бэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3654
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих