АНУ-ын үндэсний сансар судлалын агентлагаас (NASA), Ангараг дээр буух шинэ технологийн туршилтыг дэлхийн агаар мандалд "нисдэг таваг”-ны тусламжтайгаар амжилттай гүйцэтгэлээ гэж тус байгууллагын сайтанд бичижээ.
Урьд өмнө нь кинон дээр гардаг шиг зууван- дугуй хэлбэрийн Low-Density Supersonic Decelerator (LDSD) аппаратыг хэд хэдэн удаа туршихаах оролдсон боловч Гавай дээрх гарааны талбайн орчимын цаг агаарын нөхцөл боломж олгохгүй хойшлуулсаар байсан гэжээ. Ням гаригт гавайн арлын Кауаи эрэг дээрээс авраг том шүхрээр тоноглогдсон Зууван хэлбэрийн аппаратыг хөөргөсөн юм. Аппаратыг 36- метрийн агаарын бөмбөлөгийн тусламжтайгаар хөөргөв.Агаар мандалд нислэгийг дуунаас илүү хурдтайгаар гүйцэтгэсэн бөгөөд Гавайн арлуудын ойрлцоо Номхон Дөлгөөн Тэнгист "таваг” шүхрээ дэлгэн газардсан байна.
Ассошэйтед Хэвлэлийн агентлагийн мэдээллэснээр уг төслийг 150 сая доллораар үнэлсэн гэнэ.
Туршилтын нислэгийг Дэлхийн агаар мандалын дээд хэсэгт хийсэн бөгөөд шинжээчидийн үзэж байгаагаар Ангараг дээрх нөхцөлтэй төстэй гэж үзэжээ. NASA-гийн төлөвлөгөөнд ”улаан гариг”-дээр сансрын илүү хүнд аппарат явуулна гэж үзэж байгаа ч ийм хүнд аппаратыг Ангараг дээр амжилттай газардуулахын тулд маш бат бөх шүхэр шаардлагтай бөгөөд түүнийг NASA нилээд эрт боловсруулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих