нэгэн эмчийн яриа санаанаас огт гардаггүй юм. Тэр эмч номын санд сууж нэлээд ном үзжээ. Ингээд бөөрөө анагаадаг нэгэн монгол аргыг олж үзсэн байна. Адууны чөмөгний ясыг нэлээд удаан чанаад дээгүүр нь хөвсөн тосыг хаялгүй тэр чигээр нь вантай халуун усандаа хийгээд нэг цаг суудаг гэнэ. Дөрвөн литр орчим шөл байхад хангалттай. Адууны ийм шөлөнд ороход маш сайхан хөлөрдөг байна. Ийн хөлрөх хэрээр бөөр маш сайн амардаг гэнэ. Биеийн ядаргаа ч тайлагддаг байна. Ваннаас салхи сэвэлгүй гараад сүүлний тосоор бүх биеэ тосолно. Дараа нь хар даавуунд сүүлний тос сайтар шингээгээд бөөрөө битүү ороож боогоод унтдаг аж. Бас шээсээрээ бөөрөө арчдаг гэнэ. Ийнхүү бөөрөө 16 өдрийн турш бөөцийлж арчлахад сүүлдээ хөлрөхөө больж бие нь илт сайжирдаг байна. Хэрэв нэг сарын турш давс огт хэрэглэхгүй байж чадвал бөөрөнд бүр ч сайн байдаг гэнэ.
Ардын уламжлалт анагаах ухаанаас
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих