Энэ жилийн Үндэсний баяр наадмар Дархан аварга А.Сүхбат барилдах гэж байна гэсэн яриа чих дэлсээд авлаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон нь Дархан аварга цолыг нь олгох болсонтой холбоотой аж.
Зүлэг ногоон дэмжээнээ эд хаваа гайхуулан, уран барилдаанаараа үзэгчдийг гайхуулан бөх сонирхогчдын цөсийг хөөргөж явсан үе. Түүний барилдааны гайхамшиг, уран хурц мэхийг үгүйлэх үзэгч наадамчид энэхүү чихэнд чимэгтэй мэдээг сонсоод барилдахыг нь хүлээн догдлон байгаа нь нууц биш. Харин энэ жил барилдан хэмээн ам алдсан А.Сүхбат аварга маань ч бөх сонирхогч үзэгч түмнээсээ ч илүү баярлаж догдолж буй сурагтай.
Тэрээр барилдах болсон шалтгаанаа "Миний хүсэн хүлээж байсан дархан аварга цолыг өгөхөөр боллоо, хууль батлагдчихлаа. Тэгэхээр би энэ жилийн наадмаар барилдана” хэмээсэн ажээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих