Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Шарга-Овоо гэдэг газар, сумын төвөөс зүүн урд зүгт 140 км-т энэ сарын 15-нд хээрийн түймэр дэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан хамтран, уг түймрийг 16-ны өдрийн 05:35 цагт цурамд оруулж, 09:15 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 35000 га орчим талбай хуйхлагджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих