Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 15,8 сая толгой төл
мал бойжиж байгаа аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1,5 саяар өссөн
үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд мал төллөлт огцом өсч байгаа бөгөөд энэ
жилийн үзүүлэлт нь 2010 оныхоос 9 сая толгойгоор илүү байгаа ажээ.
Нийт 21 аймгаар авч үзвэл Архангай аймаг 1,3 сая толгой мал тоолуулсан
бол Орхон аймаг хамгийн бага буюу 69,3 мянган толгой мал тоолуулсан
байна. Мөн Архангайгаас гадна Булган, Төв, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий
аймгууд нэг саяас дээш мал тоолуулжээ.
Эх сурвалж: "Монголын хөдөө” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих