Олон жил өвчний онош нь тогтоохгүй
явсаар эцэс сүүлд нь эмчийн буруутай үйлдлээс болж Монголдоо эмчлэгдэх
боломжгүй болсон Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Ж.Долгорсүрэн
манай цахим хуудаст хандсан юм. Тэрээр 2002 оноос цөсний чулуу авхуулах
хагалгаанд орж, өвчний онош нь буруу тогтоогдсоноос биеийн байдал нь
хүндэрсэн байна. Түүний өвчний онош нь элэгнээс гарсан ерөнхий сувгийн
нарийсалтай гэж гарчээ. Иймд Монголд эмчлэгдэх боломжгүй гэж
мэргэжилтнүүүд үзсэн байна. БНСУ-д эмчлэгээ хийлгэхэд 48 сая 280 мянган
вонн хэрэгтэй байгаа ажээ. Энэ мөнгийг хувиасаа гаргах боломжгүй байгаа
тул төрөл садан, нутаг усныхнаасаа тусламж гуйж буй ажээ.
Иймд хандивын аян зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарт хандаж тусламж хүсчээ. Эрхэм гишүүдэд тусламж хүссэн албан тоот илгээгээд байгаа юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3928
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих