Үүнийг батлах утсаар ярьсан бичлэгийг хүргэе.
Энэхүү утас нь дээрхи яриа бол Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн болон Амжилт.ком сайтын захирал Ж.Шижир нарын хооронд яригдсан бичлэг юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн уг нь хууль бус
үйлдэлтэй тэмцэх ёстой байтал, Ерөнхий сайдыг "цээжээрээ хамгаалж байгаа
нь” ашиг сонирхолын зөрчилтэй, сайд дарга нарт үйлчилдэг гэх хардлагыг
эрхгүй төрүүлж байна.
www.amjilt.com сайтыг ийнхүү ёс бусаар дээрэнгүй хаасан нь Монголын
хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлэгээр халдсан хэрэг юм. Тиймээс Монголын
сайтын холбоо "Ерөнхий сайдын 30 минут” хэмээх эсэргүүцлийн арга хэмжээг
зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэд энэхүү эсэргүүцлийнхээ арга
хэмжээгээр Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлийг өдөр бүр Монголын
сайтын холбооны гишүүн сайтуудад байршуулахаар төлөвлөөд байгаа аж.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих