Хятадын Мин улсын төрийг тогтоосон Жу Юан Жан буюу Монголын түүх сударт Жүгэ ноён гэж тэмдэглэгдсэн Монголчуудыг дайтаж Юан улсыг мөхөөхөд хүчин зүтгэсэн Анхуй мужийн Динюан газрын Го Цы Синий хөргийг 1928 онд Бээжин дэхь Францын шашны нийгэмлэгийн ажилтан /ИХ МЭДЭГЧ/ А.Гюбрехтын "Бээжингийн аугаа гайхамшигтай зүйл” номонд анх хэвлэгдсэн "Чингис хаан” хэмээх босоо хөрөг хэмээх нэрийн дор ташаарч хэвлэжээ.
Оросын судлаач А.П. Сычев "Чингис хаан ба түүнийг залгамжлагчдийн хөргийн тухай” өгүүлэлдээ /1968. №6 "Народы Азий и Африки” сэтгүүлд/ анх үнэн учрыг олж Чингис, Өгөөдэй, Хубилай, Бат, Сүбээдэй, нэрийн зургуудын эзэд нь Юан гүрнийг мөхөөсөн, Монголын эсрэг цэрэглэн дайтахад хүчин зүтгэсэн Мин улсын баартрууд болохыг тогтоожээ.
А.Гюбрехт нь Го Цы Синий хөргийг бага сага засварлаж "Чингис хаан” хэмээх зургыг эх барьж авчээ. 1990 оноос эхлэн монголчууд уг зурыг янз бүрийн эд эдлэл дээр хэвлэх болжээ. Жишээлбэл:
- Чингис хаан хамтлагийн ахлагч Япон улсад болсон уралдаанд оролцохдоо энэхүү зургаар нөмрөгөө гоёсон,
- "Монгол импекс” нэгдлийн сурталчилгааны календарт,
- Д.Пүрэвдоржийн "Чингисийн тахилга” номын хавтаст,
- "Чингисийн хүүхэд ахуй үеийн үлгэр” номын нүүрэнд,
- Б.Яны "Чингис хаан” романы чимэглэлд,
- Ардчилал сонины 1992.12 сарын №45-50 дугаарт,
- Бэлэг дурсгалын зүйлүүдэд ихээр хэвлэгдэн, жинхэнэ мэтээр хэрэглэгдэх
болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих