Малайзын
сүйрсэн МН17 чиглэлийн онгоц урьд шөнө украйн улсын газар нутаг дээгүүр
нисэж яваад босогчдын пуужинд оногдож сөнөсөн талаар мэдээлэл дэлхийн
хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байна.Тэгвэл уг МН17 чиглэлийн олон
улсын тээврийн онгоц ОХУ-ний ерөнхийлөгч Владимир Путины хувийн онгоц
явдаг нислэгийн чиглэлд явж байжээ.Үүнээс улбаалж босогчид ОХУ-ний
ерөнхийлөгч Вламдимир Путины онгоц нисэж байна хэмээн андуурч Малайзын
МН17 онгоцыг сөнөөсөн нь тус улсын ерөнхийлөгчийг алхыг завдсан үйлдэл
боллоо хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна. Мөн Москвагийн цагаар
16:41-ийн үед ОХУ-ны ерөнхийлөгчийн онгоц Варсав хотын дээгүүр явж
өнгөрсөн бол Малайзын МН17 15:51 цагийн үед явж байхдаа ийнхүү босогчдын
пуужинд өртөж сүйрсэн юм.Мөн дээрхи хоёр чиглэлийн онгоцнууд гаднах
загвараараа болон хийц нь маш адилхан өнгөтэй байжээ.
Хэрвээ
ОХУ-ын ерөнхийлөгчийн онгоц Малайзын онгоцоос өмнө нь Украйны дээгүүр
ниссэн бол гарцаагүй босогчдын пуужинд өртөж сүйрхээр байв.295 хүн
зорчиж явсан Малайзын онгоц ийнхүү сүйрсэн нь хэдхэн сарын өмнө ор
сураггүй алга болсон МН370 онгоцны дараа болсон хоёр дахь том олон улсын
чиглэлийн онгоцны сүйрэл болж байна.
Эх сурвалж: UFO.MN
Эх сурвалж: UFO.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4166
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих