Эмч нар 7 цагийн мэс ажилбар хийж өсвөр насны хүүхдээс 232 гажигтай шүд авсан байна.
Мумбай хотын шүдний эмнэлгийн доктор Sunanda Dhiware хэлэхдээ Ashik Gavai хэмээх хүү баруун эрүүний том хавдрын улмаас эмнэлэг дээр ирсэн гэнэ.
Хүү 18 сарын турш зовж шаналж байсан бөгөөд орон нутгийн эмч нар учир шалтгааныг нь тодруулж чадаагүй аж. Тиймээс хүүг тосгоноос том хотын эмнэлэг рүү явуулсан байна.
Энэ бол маш ховор бас дэлхийн рекорд тогтоосон эмгэг амжилт болжээ.
Мэс засал хийсэн эмч нар хэлэхдээ хүүгийн хавдрыг нээхэд жижигхэн "сувд” гарч ирсэн дараа дахиад нэг ахиад нэг гээд сүүлдээ бид залхаж эхэлсэн гэнэ. Ээлжиэлж авсаар 7 цагийн турш 232 ширхэг жижиг цагаан сувд шиг шүднүүдийг авсан гэнэ. Энэ нь маш ховор тохиолддог шүд эрүүний нэгэн төрлийн гажиг гэнэ.
Ашик хүү одоо зөв хэлбэртэй 28 шүдтэй үлдсэн гэнэ.
Мэс засалд орсон эмч "миний эмчийн түүхэнд 37 шүд авсан тохиолдол байсан бол энэ удаад үнэхээр итгэмээргүй явдал болсон” гэжээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих