Японы мэргэжлийн сүмод хүч үзэж буй монгол бөхчүүд өчигдөр эх орондоо
ирээд байна. Тэдний дотор гурван их аварга ирсэн нь олон нийтийн
анхаарлын төвд байна. Энэ удаа мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга
М.Даваажаргал 30 дахь түрүүгээ аваад ирж байгаа бол түүнтэй хамт
сүмогийн 70 дахь их аварга Д.Бямбадорж, 71 дэх их аварга М.Ананд нар
болон монгол бөхчүүд бараг бүгдээрээ ирсэн юм. Бараг гэхийн учир нь
Япон бүсгүйтэй гэр бүл болж, тус улсын иргэншилтэй болсон А.Хүчитбаатар,
Д.Цэвэгням нар ирээгүй ажээ. Сүмочид цөөхөн хоногийн хугацаанд эх
орондоо амарч аваад буцах сурагтай. Олонх нь төрсөн нутагтаа очно гэсэн
мэдээлэл байна. Тэднээс хамгийн түрүүнд хөлгийн жолоог хөдөө тийш залсан
нь сүмогийн 71 дэх аварга М.Ананд ажээ. Тэрээр өчигдөр орой ирсэн ч
өнөөдөр өглөө эртлэн Сүхбаатар аймаг руу аяны жолоог залжээ. Тэрээр
аавынхаа нутаг тус аймгийн Асгат сумаар орж, Алтан-Овоо, Шилийн Богд,
Талын агуйг үзэж аялж амрах юм байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4383
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих