Шведэд домогт "АББА" хамтлагийн олонд төдийлөн танил болоогүй
дуунуудаар нь цомог хийж буй бөгөөд ирэх есдүгээр сарьш 29-нд худалдаанд
гаргахаар батггэж буй ажээ. Уг цомгийг Live At Wembley гэж нэрлэсэн
байна. Харин тус хамтлагийн 40 жилийн ойн баярт зориулсан цомогт 1979
оны арваннэгдүгээр сарын 10-нд Лондоны "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнгийн
бага тайзнаа болсон концертын бүтэн бичлэгийг оруулж байгаа аж. Уг
цомгийн гүйцэтгэх продюсероор "АББА" хамтлагийн Бенни Андерссоны хүү
Людвиг Андерсон ажиллаж буй юм байна. Тэрбээр тухайн үеийн тоглолтын уур
амьсгалыг тэр хэвээр нь байлгахыг хичээсэн бөгөөд "Хөгжимчдийн бага
зэрэг алдааг ч засч янзлаагүй" гэсэн байна.
Ж.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих