Австралийн Сидней хотьш дуурийн театрын барилга дэлхийд хосгүй уран архитектуртайгаараа алдаршжээ. Сидней хотын боомтод байх уг барилгыг харахад түүний содон шийдэл бүхий цав цагаан дээвэр тэргүүтэн нь далайн давалгаа, тэрчлэн хөвж буй асар том хөлөг онгоц мэт үзэсгэлэнтэй харагддаг аж. Данийн уран барилгач Еөрн Ютзон зураг төслииг нь гаргаж 1957 онд барилгын ажлыг нь эхлүүлжээ. Энэхүү уран барилгыг 16 жилийн дараа барьж дуусгасан байна. Анхны тооцоолсон өртгөөсөө 14 дахин их мөнгө зарцуулсан ч тэрхүү нэмэлт зардлыг дуурийн барилгын хонжворт сугалааны ашгаас олж авсан байна. Тус барилгын ойр орчимд автомашины нэг ч зогсоол байдаггүй аж. Усанд хөвж буй хөлөг онгоц шиг тус барилга Сиднейн нэгэн гайхамшиг билээ.
Физикч Л.Бятбажаргаяын "500 асуулт, 500 хариулт" нотноос
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4412
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих