1911 оны 12 дугаар сарын 29 -ний өдөр Жавзандамба хутагтыг
Монгол Улсын шашин төрийг хослон барьсан хаан ширээнд өргөмжлөн залах
төрийн ёслолыг Их хүрээнд хийж "Олноо Өргөгдсөн Монгол Улс" байгуулсныг
даяар олонд тунхаглан зарласан түүхтэй. "Шашныг мандуулагч, амьтныг
жаргуулагч Олноо өргөгдсөн Монгол улсын эзэн шашин төрийг хослон баригч,
наран гэрэлт Богд хааны зарлиг"-аар шинэ Монгол улсын Засгийн газрыг
таван яамтайгаар байгуулж сайдуудыг тохоон томилжээ.
Ийнхүү Монголын тулгар төр сэргэн байгуулагдсаны дараахан 1912 оны хавар Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны тамгын газраас аймгийн чуулган даргын газарт хандан нэгэн бичиг илгээсэн байдаг нь агуулгын хувьд ихээхэн сонирхолтой хэдий ч одоогоор түүнийг сөхөн үзсэн судлаач, сонирхогч үгүй архивын тоосонд дарагдан хэвтсээр байгаа юм. "Мянган тайжтай" Цэцэн сартуул хошуунд эдүгээгийн засаг захиргааны хуваарилалтаар Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал, Завхан-мандал, Эрдэнэ-хайрхан, Яруу, Цэцэн -Уул, Сант-маргац, Сонгино сумд бүхлээрээ Түдэвтэй сумын Баянцагаан баг, Увс аймгийн Завхан сумын Цагаан түнгэ багийн хэсэг хамрагддаг хүн ам, газар нутаг, мал сүргийн тоо зэргээрээ Засагт хан аймагтаа хоёрдугаарт, нийт 86 засаг хошуудын дотор эхний аравт ордог томоохон хошуу байсан билээ.
Дээрх бичиг 1755 онд Манжийн эсрэг тэмцэн боссон Амарсанаа, Чингүнжав нарын хамтран тэмцэгч Сартуул хошууны засаг ноён Цэдэнжав агсны нэр төрийг сэргээн, цол хэргэмийг нь түүний удмын ард Үнэнхүү гэгчид сэргээн олгоно уу гэсэн агуулгатай. Тэгвэл 157 жилийн өмнөх хэргийг яагаад дахин сөхөн тавьж Цэдэнжав ноёнтныг цагаатгах асуудлыг тавих болов? гэдэг асуултад хариулахын тулд Цэдэнжавын намтрыг жаахан тодруулъя.
Анхны халх долоон хошууны нэг Цэцэн сартуул хошууг 1650-иад оны үеэс хойш Дамба хөндлөн тойн, Саран ахай, Ламжав, Цэдэнжав нар дараалан захирч явсан нь түүх сударт нэгэнт тодорхой тэмдэглэгджээ. Ламжавын ахмад хөвгүүн Цэдэнжав нь 1731-1756 он хүртэл хугацаанд засаг ноён суусан. Тэрээр 1743 онд Засагт хан аймгийн туслагч жанжнаар томилогдон арав гаруй жил ажиллаж байгаад 1755 онд бие өвдсөний учир чөлөөлөгдөж байжээ.
Цэдэнжав ноёнтон Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлсэн Чингүнжавтай үгсэн нэгдэж бослогод оролцсон юм. Энэтухай "Цэдэнжав харуулыг гээж эргээд Буянт булаг газраас Бог газарт нутаг нүүлгэж Чингүнжавыг угтаж дагаваа" гэх буюу "Жич, Цэдэнжав хулгай Чингүнжавын газар очих цагт түүний хошууны тайж албат цөм түүнийг орхиж их дундуураас доош ирсэн", "Цэдэнжав хулгайн аяыг даган явсан нь маш заналтай. Цэдэнжавыг барьсан хойно нийслэл хотонд хүргэтүгэй" гэх зэргээр тэмдэглэсэн архивын баримтууд олон.
Манж нар босогчдыг цэргийн хүчээр нухчин дарж Цэдэнжав ноёныг баривчлан Бээжин хотод аваачин цаазлаад, эхнэр хүүхдүүдийнх нь хөрөнгийг нь хурааж, боол болгон тайж Норовт өгч зарцлуулжээ. Энэ тухай "Бас байцааваас Цэдэнжавт хоёр эхнэр, нэгэн охин, нэгэн арван хоёр настай хөвгүүн буй. Эзэн хэрэв миний гуйсан ёсоор Норовыг засаг болговол Цэдэнжавын хөвгүүнийг тайжаас даруй байлгаж Норовт тушаагаад боол болгож зарцлан хурааж захируулсугай. Цэдэнжавын өрх малыг басхүү түүний гэрт агуулбал зохихгүй тул боол бид хүн гаргаж тодорхойлон байцаагаад түүний эхнэр хүүхдийг амь улжуулахад хүртээмжийг бодож бага үлдээгээд бусдыг цөм албанд оруулсугай" гэсэн захидал Манжийн хаанд илгээсэн нь эдүгээ болтол хадгалагдаж байна.
Эдгээр баримтаас үзвэл Цэдэнжав ноёнтны охин, хүү хоёрыг арай ч алчихалгүй боол болгон үлдээсэн нь тодорхой ажээ. Тэдний үр сад тасралгүй явсаар Үнэнхүү гэгчийн үед Манжийн ноёрхол эцэс болж, Монголын тулгар төр сэргэн мандсан 1911 онтой учирсан тэр цагт хошуу ноён Жалцангомбоцэдэн тэргүүлэн тамгын газар "идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрах" жам ёсоор Цэдэнжав ноёны нэр төрийг сэргээн "цагаатгах"-аар санал санаачилга гаргасан нь энэ юм.
Сонирхолтой нь тухайн үед "цагаатгах" биш "ял тайлах" хэмээн нэрийддэг байсан нь энэ бичгээс тодорхой харагдана. Хүний мөс улам бүр муудан байна хэмээн ярих болсон өдгөө цаг үед энэ түүхийг ухан бясалгаж гэмээнэ бидний өвөг дээдэсямар ч алсын хараатай, уужуу бодолтой байсан гээд олон зүйлийг эрэгцүүлэн ойлгож чадна.
Чухамхүү түүхээс суралцахын утга учир үүнд л оршино. Гэвч хошуу тамгын газраас гаргасан эл санал санаачилгыг дэмжин Манжийн дарлалын эсрэг тэмцэн явж амь эрсэдсэн Цэдэнжав ноёны үйл хэргийг цагаатгасан эсэх асуудал нь одоогоор тодорхойгүй, судлагдаагүй байна.
Эцэст дүгнэхэд манай Цэцэн сартуул хошууныхан цагийн салхийг аргагүй л зев мэдэрч уг бичигт тэмдэглэсэнчлэн "Мэхийж хянаваас Цэдэнжав болвоос гагцхүү манжийн эрх санааг эс дагаснаас бус уул монголын дотор хэвийг сахиж явсан нь журмыг огоорсон газар үгүй" болохыг гарган тавьж чадснаараа цагаатгал хэмээхийн анхны эх үүсвэрийг тавьсан гэдэгтэй маргах нэгэн гарахгүй гэдэгт түүхчийн хувьд би баттай зогсоно.
Цагаатгал гэхээр «хэлмэгдүүлэлтэд өртөгсдийг» гэх саяхны ойлголтоосоо салах цаг болсныг ч энэ түүх тодорхой харууллаа. Учир иймд өргөн олон уншигчдадаа энэ асуудлыг лавшруулан үзэж судлаасай, эцэг өвгөдийн суу ухаанаас суралцаарай гэх сэтгэлийн үүднээс уг өргөх бичгийг уйгуржин монгол бичгээс кирилл үсэгт буулган хүргэлээ.
Жич, Энэ бичгийн хуулга дан-санд орсон эх дээр Мэдүүл хэмээн улаан өнгийн бийрээр цохсон нь түүнийг дээш илгээснийг илтгэж байгаа юм.
Өргөх бичиг
Нэгэн зүйл. Жа (Цэцэн сартуул хошууны хамгийн сүүлчийн ноён Жалцангомбоцэдэнг хэлж байна. Г.П) миний урьд угт засаг төрийн бэйл Цэдэнжав гагцхүү Манжийн хааны эрх санааг эс дагасан учир цаазаар аваачсаныг ер энэ завсар ял тайлсан газар үгүй тул одоо Богд Жавзандамба гэгээнтнийг хаанд өргөмжилж өндөр зузаан хишигт тохиолдсон учир уул буруушаагдсан хохирлыг арилгаж доорд Үнэнхүүг хөгжүүлэн уг хэргэм сурвалжийг илэрхийлэн хишиг хүртээхийг уламжлан мэдүүлэн айлтгахыг гуйж Да Засагт хан танаа өргөн мэдүүлсэн тухай.
Нэгэн зэрэг нэмсэн улсын түшээ гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж Жа, туслагч түшмэдийн бичиг. Заг голын эх Бидэрьяа нуу-рын чуулганы дарга есөн зэрэг нэмсэн дөрвөн зэрэг тэмдэглэсэн Эрдэнэ бишрэлт Засагт хан бөгөөд засаг төрийн жүн ван танаа ергөв. Хилс хохирлыг арилгаж хишиг хүртээхийг мөргөн мэдүүлэх учир.
Боол Жа эртнээс эдүгээд хүртэл Очирдарь багш эзэн Богдын өршөөл хишигт хүмүүжсэн аврал итгэлийг сүслэн наманчилж барахгүй.
Түмэнд нэгэн хариулан чадсангүй агаад хэтэрхийлэн хишиг эрсү хэмээх газар үгүй. Гагцхүү Жа би уг сурвалжийг нэхээн хянаваас Чингис хааны үр монголын Батмөнх даян хааны хөвүүн Гэрсэнз жалайр хун тайжийн зургадугаар хөвүүн Далдан хөндлөнгийн үр, язгуурын халхын найман засгийн нэгэн нь мөн.
Урьд түшээт өндөр богд багш халх монголчуудыг авч дагаар ороход Жа-ийн засаг Цэрэн ахайг засаг төрийн жүн ван өргөмжилжээ. Цэрэн ахай эндэгдэл үгүй зүтгэн явж бие барсан атал уг хэргэмийг зэрэг бууруулж Ламжавт засаг төрийн бэйл залгамжилжээ. Ламжав үгүй болсны хойно Цэдэнжав мөн засаг төрийн бэйл залгамжилжээ. Цэдэнжав манжийн төрд санаа хувьсгаж тэрслэн явсан учир цаазаар авч түүний төрлийн дэд зэрэг тайж Норовыг засаг тэргүүн зэрэг тайж болгожээ.
Норовоос Жа-д хүртэл долоон үе засаг тайж залгамжилсаар ирсэн нь энэхэн завсар ял тайлсан газар үгүй. Жич, Жа-гийн өвөг эцэг засаг Ванчин-базаржав цэрэгт туслан явсан учир үе улиран улсын түшээ гүнгийн зэрэг олгожээ. Мэхийж хянаваас Цэдэнжав болвоос гагцхүү Манжийн эрх санааг эс дагаснаас бус уул Монголын дотор хэвийг сахиж явсан нь журмыг огоорсон газар үгүй.
Эдүгээ Богд эзэн олны зовлонг нигүүлсэн аварч эрдэнийн сууринд заларч халх монголын тулгар төрийг байгуулах цагт гамшиг устаж хүмүүний гаслан арилж олноор хөхөлдөн хөгжилдсөн өндөр зузаан тавьсан хишиг тохиолдсон учир боол Жа-гийн уг урьд манжийн хаанд буруушаагдсан хохирлыг арилгаж доорд Үнэнхүүг дэвжүүлэн уг хэргэм сурвалжийг илэрхийлэн хишиг хүртээхийг гуйж чуулганы дарга Эрдэнэ бишрэлт Засагт хан танаа өрген мэдүүлээд өршөөн толилж уламжлан мэдүүлэн айлтгаж хииииг хүртээхийг сөгдөж мөргөн мэдүүлсүгэй.
Үүний тул өргөв. Тэргүүн он.
Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, Сартуулын Шагшаа отогт Гаябазарын Пүрэвдорж

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4474
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих