"Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг
шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, худалдааны урсгал бий
болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны 6 дугаар
сарын 22-29-нд олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион
байгуулах зорилгоор тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг
нэвтрүүлэх түр журмыг энэ оны 6 сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэлх
хугацаанд үйлчлэхээр баталсан.
Энэ хугацаанд тус бүсэд 484,9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13,6 сая төгрөгийн татвар, 62,2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ. "Алтанбулаг” боомт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал тавьжээ.
Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа.
Товч мэдээ
·Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгав.
·Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий "Монгол зэс” төслийн нэгжийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэд байгууллаа.
·Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 11-нд гарын үсэг зурсан "Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
·Төрийн ордны цахилгаан хангамжийн нөөц эх үүсвэрийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа 36,8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
Д.Эрдэнэсувд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4563
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих