Төрийн тусгай хамгаалалтын газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнгөрсөн сарын 31-нд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг зорих үеэр болсон зарим үйл явдлын талаар өчигдөр мэдэгдэл хийв. Тэд Засгийн газрын тэргүүн өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзахаар очсон үйлдлийг АТГ-ынхан бичлэг хийн олон нийтэд мэдээлснийг буруушааж, хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг онцоллоо.
Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 25.2.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 9.2.1-д нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гадаадын орны төр, засгийн тэргүүлэгчид хамаарна.
Мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.12-т төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ тээврийн хэрэгсэл зэрэг бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалт нь төрийн нууцад хамаарна гэсэн заалтуудыг зөрчсөн гэдгийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, хошууч Ж.Гантөмөр хэллээ. АТГ-ын алба хаагчдын үйлдэл ингээд зогсохгүй Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар төрийн нууцыг задруулсан гэмт хэргийн шинжтэй хэмээн ТЕГ-т хандахаар болжээ.
zuunii medee
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих