Өнгөрсөн сарын сүүлчээр мөнгөний бодлогын хүү 1.5 хувиар чангарч 12 хувьд хүрсэн. Харин тэр үед эрчээ аван цойлж байсан ам.долларын ханш одоог хүртэл суларсангүй. Бодлогын хүү чангарсан өдөр буюу долдугаар сарын 30-нд арилжааны банкууд нэг ам.долларыг 1858 төгрөгөөр авч 1879 төгрөгөөр зарж байжээ. Харин тэр өдрийн хаалтын ханш 1870 төгрөг байсан хэмээн Төвбанкны цахим хуудаст тэмдэглээстэй байна.
Уг нь бодлогын хүүг өсгөснөөр инфляцийн төвшин, валютын ханш сулрах сайн талтай хэмээн албаны хүмүүс хэлж байсан. Гэтэл бодит хөрсөнд буухдаа эсрэгээр үйлчилсэн бололтой. Тодруулбал, энэ сарын зургаанд ам.долларын хаалтын ханш 1874.73 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өчигдрийн байдлаар /12.00 цагийн үед/ ам.долларыг 1870 төгрөгөөр авч, 1884 төгрөгөөр зарж байв. Эндээс харвал бодлогын хүүгийн өссөн өөрчлөлт эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх нь салхинд хийсчих вий гэх болгоомжлол байна.
Монголбанк төгрөгийн ханшийг сулархад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн чичилж байсан нь саяхан. Харин тэд хүмүүсийн хүслийг биелүүлсэн ч, санасаар болсонгүй. Хатуу бодлого баримталвал маргааш нь л эдийн засаг сэргэж, бүх зүйл сайхан болох төсөөлөл зарим хүнд байсан. Тиймээс эхний алхмыг Төвбанк хийлээ, дараагийн алхмыг нь хэн хийх вэ.
Эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн хоёр хүчин зүйл бий гэлцдэг. Түүний нэг нь мөнгөний бодлогын хүүг чангалах юм. Харин нөгөө нь хөрөнгө оруулалт, гаднаас орж ирэх валютын урсгал. Тиймээс бага ч атугай чангарсан төгрөгийг дэмжихээр ам.доллар Монгол Улс руу урсах гарцыг нээх алхамыг хийх цаг болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих