Гадаад харилцааны яамны сайд асан Г.Занданшатар АНУ-д автомашины осолд орсоноос хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Түүнийг зам хөндлөн гарч явахад нь согтуугаар автомашин жолоодсон этгээд мөргөж хүнд гэмтээсэн юм. Нэг хэсэгтээ ухаан орохгүй байсан түүний биеийн байдал одоо сайжирч байгаа аж.
Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт АНУ-ыг зорьж Г.Занданшатарыг эргэсэн байна. Түүнийг өвчтэй байх хугацаанд АНУ-ын Төрийн департаментынхан тусалж эргэж тойрч байсан гэнэ. Эмчилгээний үр дүнд одоо бие нь харьцангуй сайжирч буй юм байна.
Ж.МАРАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих