Борооны дуслын хэлбэр амьд бүхнийг авардаг
Ер
нь борооны үүл газраас дээш 1000-1200 метрийн өндөрт үүсдэг байна.
Хэрвээ ийм өндрөөс борооны дуслын жин, хэмжээ бүхий биет унавал, чөлөөт
уналт хурдасахад дуслын хурд дэлхийн гадаргуугийн хавьд цагт 558 км-т
хүрнэ.
Зуны ийм бороо жинхэнэ сүйрэл учруулах бөгөөд ийм хурдтайгаар газарт унаж байгаа дуслууд өөрийн зам дахь бүгдийг устгана. Ийм аадар бороо бүхэл бүтэн хотыг ч сүйтгэж мэднэ.
Гэсэн ч ийм явдал болдоггүй. Энэ нь дуслын зууван хэлбэрийн ач бөгөөд ийм хэлбэртэй дусал нь агаар мандалд үрэлтийн хүчийг ихэсгэж, цагт барагцаалвал 8-10 км байдаг хурдны тодорхой хязгаараас давах боломж олгодоггүй байна.
Энэ нь нулимсны биш, харин чухамхүү зууван хэлбэрийн ач тус юм. Нулимс хэлбэрийн дусал нь бидний харааны онцлогоос бий болсон бөгөөд хараа нь унаж байгаа бага зэрэг зууван хэлбэрийн дуслыг хардаг, тиймээс нулимстай төстэй мэт санагддаг нь үүнтэй холбоотой юм.
Унах хурд нь дуслын хэмжээ, үүнийг дагаад жингээс бас шалтгаалдаг. Гэвч борооны дусал нь 5 мм-ээс их байх нь ховор, дусал агаарын урсгалд задардаг. Дашрамд дурдахад, 2 мм-ээс ихгүй хэмжээтэй дусал нь жинхэнэ бөөрөнхий хэлбэртэй байна.
16 сая тонн ус эргэлддэг
Байгаль дахь усны эргэлтийн цар хэмжээ гайхал төрүүлдэг. Тухайлбал, секунд бүрт барагцаалвал 16 сая тонн ус тунадас хэлбэрээр дэлхийд унана. Мөн нэг секундэд мөн ийм хэмжээний ус агаар мандалд ууршдаг. Өөрөөр хэлвэл, өдөрт 306 тэрбум орчим литр ус дэлхийд буудаг.
Цусан бороо бол уран зохиолын хэтрүүлэг биш
Цусан бороо нь зүгээр нэг гоё дүрслэл биш. Бүр эртний зохиолчид улаан өнгийн дусал бүхий аадар бороо орж байсан тухай дурдсан байдаг. Жишээ нь, ромчууд германы омгуудтай томхон тулаан хийсний дараа цусан бороо орсон тухай Плутарх өгүүлсэн байдаг. Тулалдааны талбараас ууршсан цус агаарт нэвчиж, ердийн усны дуслыг цусан-улаан өнгөтөй болгож байсан хэрэг хэмээн тэр үзэж байжээ.
Иймэрхүү ховор үзэгдэл түүхэнд нэг бус удаа тааралдаж байсан юм. Сүүлчийн ийм улаан өнгийн бороо 2001 онд Энэтхэгийн Керала муж улсад оржээ. Энэ явдал өөрийн үргэлжилсэн хугацаагаар онцгой өвөрмөц бөгөөд улаан бороо хоёр сарын турш нэг л газарт орж байсан байна.
Ер нь ийм үзэгдлийг Сахарын цөлөөс туугдсан үүлэн дэх улаан өнгийн элстэй холбон тайлбарлаж байсан бол, энэ удаа уг таамаглал худал болж таарсан бөгөөд хоёр сарын хугацаанд цаг агаар болон салхины чиглэл нэг бус удаа өөрчлөгдөж байжээ.
Борооны улаан өнгийн бөөмс нь дэлхийгээс гаралтай биш, харин анхны цусан бороо орохын өмнө 2001 оны долдугаар сарын 25-нд Керала муж улсын дээр агаар мандлын дээд давхаргад солир дэлбэрсэнтэй холбоотой гэсэн Махатма Гандийн их сургуулийн физикч Годфри Луисийн хувилбар онцгой шуугиан тарьжээ.
Тус муж улсын халуун орны цэцэрлэгийн мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн өөр нэг хувилбараар, борооны дуслын "улаан тоос” нь Энэтхэгт тархсан трентеполи гэдэг нүдэн үзэгдэхгүй шахуу замгийн хөврөлүүд ажээ. Түүхэнд зөвхөн цусан бороо орж байгаагүй юм.
Галт уулын тоостой холбоотойгоор хар өнгийн, уулын шохойт хөрс байдаг газарт цагаан юмуу сүүн өнгөтэй, түүнчлэн тоосонцороос үүдэлтэйгээр шар юмуу ногоон өнгийн бороо ордог байна. Шар, ногоон өнгийн бороо жишээ нь 2012 онд Москва хот болон Москва мужид оржээ.
Загасаар бороо ордог
Элдэв өнгийн борооны зэрэгцээ заримдаа амьтны аймгийн, ялангуяа далай, тэнгисийн гаралтай янз бүрийн амьтнаар бороо ордог байна. Хамгийн тогтмол нь загасаар ордог бороо тооцогддог аж.
Жишээ нь, Латин Америкийн Гондурас улсын Йоро мужид загасаар бороо орохыг бүрнээ ердийн үзэгдэлд тооцдог бөгөөд жилдээ хоёр удаа тав, зургадугаар сарын дундуур ордог байна. Хэдэн цагаар үргэлжилж болдог аадар бороо, аянгатай бороо, хүчтэй хар салхины дараа ийм бороо ордог ажээ.
Ийм бороо орсны дараа газарт олон зуун загас амьд үлдэж, үүнийг нутгийн оршин суугчид түүж, хоол хийхээр авч харьдаг байна. Жилээс жилд нэг л газарт болдог энэ өвөрмөц сонин үзэгдлийг эрдэмтэд одоо болтол тайлбарлаж чадахгүй байгаа ажээ.
Атлантын далайн загасыг дээш нь хөөргөж, ойрхны хуурай газарт буулгадаг байнгын хүчтэй хар салхи нь үүний гол шалтгаан юм гэж зарим эрдэмтэн нотлодог байна. Хар салхи нь байнга ингэдэг нь бүс нутгийн цаг агаарын нөхцлөөс өөр юм.
Голдуу голын загас ойрхны голоос газар дорхи урсгал юмуу агуйнуудад ордог гэсэн өөр нэг тайлбар байдаг байна. Хүчтэй бороонд голын ус дүүрч, загасыг байнга байдаг газраас нь урсгаж, газар дээр гаргаж хаядаг байж болох.
Бороо болж орсон загаснуудын дунд бас тааралддаг далайн асар олон сардина загасыг юу гэж тайларлах вэ? Ерөөс Йоро мужид загасаар бороо ордог учир битүүлэг явдлыг одоо болтол тайлаагүй л байгаа ажээ.
Борооны дараах газрын үнэр
Бороо
орсны дараах сайхан үнэр олон хүнд таалагддаг. Энэ нь орчин үеийн
хүмүүс өвөг дээдсийнхээ энэ үнэрт дуртай тэр байдлыг өвлөн авч үлджээ
гэдгээр эрдэмтэд удаан хугацаагы туршид тайлбарлаж байжээ.
Гэвч
хамаг учир удаан хугацаагаар ган гачиг болсны дараа бороо ороход гардаг
байгалийн үзэгдэл болох "петрикорт” (борооны дараахи үнэр) байдаг ажээ.
Гандуу үед ургамал тос ялгаруулж, энэ нь газарт шингэн, тэгээд бороо ороход тосны уур дэгдэж, гоё үнэр гаргадаг байна. Хөрсний бактери болон антикомицетын тусламжтайгаар бий болдог химийн онцгой бодисууд ялгарснаар бас ийм үнэр гардаг ажээ.
Петрикортын зэрэгцээ агаар мандалд устөрөгч болон азотын молекулууд задарснаар адар борооны үед үүсдэг озоны үнэрт ч хүмүүс дуртай. Устөрөгч болон азотын молекулууд агаарт бусад бодистой урвалд орсноор гоё үнэр гаргадаг бөгөөд энэ нь олонх хүнд таалагддаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих