Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Дорнод аймгийн
Хэрлэн сум дахь Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн
нэрэмжит дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан юм.
Уг шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөхөөр очсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав тэргүүтэй албаны төлөөлөгчдийг Чойбалсан хотод дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүндэт харуулын жагсаалтай угтан авав.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, одонг гардуулан өгч, ангийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэсэн юм.
Ерөнхийлөгчийн зарлигт "Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тус тус тохиолдуулан Дорнод аймгийн Хэрлэн суман дахь хилийн цэргийн дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.
Одон гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ "Өнөөдөр та бид Халх голын ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит хилийн цэргийн дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан түүхэн үйл явдалд оролцож байна.
Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах нэн хариуцлагатай, нэр хүндтэй үүргээ амжилттай биелүүлж, аранзал улаан тугаа төрийн дээд одонгоор мялаалгасан хилийн цэргийн дугаар ангийн хамт олон, үе үеийн хилчид, ахмадуудад чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тус анги нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, цэрэг улс төрийн цагийн байдал хурцадсан он жилүүдэд төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн тангарагт үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн дайчин хамт олон гэдгийг бид мэднэ.
Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, баатарлаг гавьяа байгуулсан олон арван эрэлхэг хилчин та нарын энэ л жагсаалаас төрсөн юм. Тэдний түүхэн алдар гавьяаг өнөөдрийн болон ирээдүй хойчийн залуу үе мартах ёсгүй, мартах ч эрхгүй.
Та бүхнийг ахмад үеийнхээ дайчин уламжлал, баатарлаг үйлсийг буухиалан Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хил хязгаарынхаа халдашгүй дархан байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж, одонт отрядынхаа нэрийг өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөл дэвшүүлье” гэв.
Үүний даргаа Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Ш.Лхачинжав, Ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан нар үг хэлсэн юм. Тэд хэлсэн үгэндээ 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн нь Монгол улсын хувьд эх орныхоо тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө ариун дайн байсан төдийгүй дэлхийг дахин хуваах зорилго агуулсан фашизм, милитаризмын хорон санаархалыг таслан зогсоож эцсийн цэгийг тавьсан түүхэн үйл явдал байсныг онцлон тэмдэглээд дайны он жилүүдэд хилчид эх орныхоо атга шороо, сөөм газрыг хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үйл хайрлан баатарлагаар тэмцэн, ирээдүй хойч бидэнд энэ сайхан аз жаргалант амьдралыг өвлүүлэн үлдээсэн түүхтэйг бахархан дурсав.
Мөн Монгол Улсын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ чин үнэнчээр зүтгэн ирсэн манай отрядыг "Цэрийн гавьяаны одон”-гоор шагнасанд туйлын их баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд цаашид олсон ололт, хүрсэн үр дүнгээ улам бататгаж их амжилтад хүрэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4885
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих