Тэртээ 75 жилийн өмнө Монголын дорнод хязгаар Халхын голд Монгол-Зөвлөлтийн дайчид аугаа ялалтыг дархлан мандуулсан түүхт ой энэ жил тохиож байна.
Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан түүхт ойг орон даяар өргөн тэмдэглэж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр "Халх голын ялалтын 75 жил” маркын нээлт өнөөдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д боллоо.
Уг маркийг ОХУ-ын "Марка" төвтэй хамтран хийж гүйлгээнд гаргаж буй юм.
Маркийг Оросын талын эх зургаар хийсэн ба хуудасны болон анхны
өдрийн зураг, хуудсанд байх маркийн тоо, тамганы дардас зэргийг монголын талын шийдлээр хийсэн байна.
"Халх голын ялалтын 75 жил” маркыг нийт 15 мянган ширхэг хэвлэсэн бөгөөд нэг нүүрэндээ 20 ширхэгтэй нь 750 төгрөгийн үнэтэй байх аж.
gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих