Одоо бидний Дэлүүн болдог хэмээн үзэж байгаа газарт нууур ус байгаагүй гэнэ. Харин одоо байгаа гурван нуурын дундахь нь Есүхэй баатрынх гэрийн буурь байсан Болдог толгой ажээ. Өүлэн хатан ууган хүүгээ энд төрүүлсэн гэнэ. Тэр хүү нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, бадриун биетэй агаад баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ.
Монголчууд нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай боловч энэ удаа тэгж болохгүй байв. Сая төрсөн хүү нэгэнт гартаа нөж атгасан, бас морин жил, морин цагт мэндэлсэн тул яавч жирийн хүн биш нь тодорхой. Тэгээд Есүхэй баатар " баатар хүү төрлөө” хэмээн их бэлэгшээж баярлаад тэмдэггүй шаргагч гүү гарган Өүлэн хатандаа шөл уулгажээ. Тэр гүүнийхээ дэлүүг газарт булж тайсан байна. Түүнээс хойш тэр газар нь Дэлүү булдаг буюу сунжирсаар Дэлүүн болдог нэртэй болсон юмсанжээ.
Тэрэнги л модон шэмэдхэлтэй
Тэмүүжин түрэхэн Дэлюүн болдог
Тэсэшгүй тэмэсэлэй эсэстэ
Тэнигэрхэн Монголной дэгжэжэ байна
Шэлбээхэн модон шэмэдхэлтэй
Шэнгэсэй түрэхэн Дэлюүн болдог
Шэрүүхэн тэмэсэлэй эсэстэ
Шэнэхэн Монголной дэгжэжэ байна
Чухам хэдий үед зохиогдсоныг бүү мэд, ийм нэгэн ая хэмнэл сайхантай буриад ардын дуу олон үед дуудагдсаар өдий хүрчээ.
http://tashuur.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих