Нийгмийн хөл хөдөлгөөн ихээрхэн анхаарлын төвд байгаа. Тэр тусмаа төрд гарсан эрх баригч намынхны үйл ажиллагааг ард иргэд болоод гадныхан харж хөндлөнгөөс өөр өөрийн нүдээр үнэлж дүгнэж байгаа нь гарцаагүй. Тиймдээ ч улс төрийн хүрээнд болж буй зүйлс ихээхэн анхаарлын төвд байсаар байдаг нь тодорхой.
Өнгөрсөн хорин дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын нийгмийн хөгжил хаашаа эргэж байгааг түүх хожмын амьдрал л харуулах нь тодорхой боловч тэрхүү шүүгдэх цаг хугацааг хүлээн амаа үдүүлсэн мэт амьдрах эрхгүй гэдгийг цаг хугацаа харуулсаар мэдрүүлсээр байна. 1990 оны Ардчилсан хувьсгал Монгол оронд давалгаалж байсан цаг үе. Тэр мөчид хүн ардын сэтгэлд сэргэсэн нэгэн сайхан гал цог бол нийгэмд үгээ хэлэх эрх чөлөө хэмээн тунхаглаж баярлаж байсан мөч. Гэтэл өнөөдөр энэ эрх нэгэнтээ буруу тийшээ эргээд байгаа мэт санагдана.
Өнөөгиийн засаглалын эрхийг барьж байгаа АН-ын нөлөө бүхий эрхмүүд өөрийн дур зоргоор авирлах нь хэрээс хэтэрч байгааг монголын ард түмэн болоод намын идэвхтэн гишүүд, ахмадууд хүртэл уулга алдан харуусаж байгаа нь нэгэнтээ ил тод болсон. Гэвч тэдний энэ хийж буй үйлдлээ зогсоох бус харин ч өөгшүүлэн нэгнээ дэврээн байгаа нь харамсалтай санагдана. Хуульзүйн сайдын салбартаа шинэчлэл хийх нэрийдлээр өөрийн фракцынхныг тойрон хүрээллээ хийж байгаа үйлдэл нэгэнтээ тамтагтаа тулсан асуудал болсныг ойрын эх сурвалжууд мэдээлж байгаа. Гэтэл энэ үйлдлээ ужиг болсон өнөө хариултаараа л амны таглаа болгох гэж оролдсоор байгаа нь өрөвдөлтэй. ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өөрийн үзэл бодолтой нийлдэггүй, ужиг болсон уламжлалт аргатай хэмээн шүүмжилж дээр дооргүй л явган хэрүүл хийсээр ямартаа ч суудлаас нь ховхолж чадсан. Харин түүний орны хүнээр С.Баатаржавыг суудалд нь залсан юм. Энэ мэтээр төрийн ажлыг өөрийн санаанд нийцсэн хэн нэгнээр халж сольсон нь өнөө өөрийнх хийх гэсэн шинэчлэлийн нэгэн тактик бололтой. Гэтэл дарга нь солигдвол л дахин бүтцийн өөрчлөлтөнд ордог бичигдээгүй хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад дахин шинэчлэл өөрчлөлт хийгдэж эхэлсэн гэнэ.
Харин энэхүү үйлдэлд нь харамссан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудаж сануулга өгсөн хэмээн зарим эх сурвалжууд мэдээлсэн юм. Учир нь хөрөнгөтөн оффицеруудаас салах гэсэн түүний оролдлогуудыг үгүй хийж ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томилсон юм хэмээлээ. Энэ мэтээр нэгнийхээ хийсэн бүтээснийг үгүйсгэж төрийн байгууллагыг утсан хүүхэлдэй мэт өөрийнхөөрөө байрлгах гэсэн санаархлын нөлөөгөөр АН доторх фракцийн асуудлууд хурцдаж мэдэхээр байна.
Уг нь ард түмний өмнө хариуцлага хүлээхээр тангараг өргөсөн улс төрчид хэдий ч өөрийн ашиг сонирхолын улмаас хийсэн бүтээсэн зүйлээр гависан юмгүй л дөрвөн жилийнхөө талыг ардаа орхилоо. Харин ирэх 2016 оны сонгууль ойртож байгаа гэдгийг нэг сануулмаар санагдана. Тэр үед хичнээн ард түмэндээ хайртай болж гүйгээд ч нэгэнт хожимдсон ухаарал болох вий дээ хэмээн айх юм. АН-ынхан !!!
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих