Дулааны шугам хагарсанаас үүдэж траншей цөмрөн дэргэдүүр нь явж байсан хүүхэд осолдсон золгүй явдал болжээ. Орон сууцны 22-р байшингийн хойно болсон энэхүү ослын улмаас 1- сургуулийн сурагч 14 настай хүүхэд халуун усанд түлэгдэж биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдэн Улаанбаатар хот явсан байна. Уг ослын шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагууд шалгаж байна. Энэхүү осол хэдийгээр золгүй явдал мэт санагдах ч үүний цаана хариуцсан газруудын хариуцлага давхар бий. Хүүгийн хохиролыг хэн барагдуулах вэ? гэсэн асуулт үлдлээ. Ослын үеэр нүхнээс харх гарсан талаар олон нийт мэдээлсэн. Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Баярхүүгээс лавлахад ” Одоогоор яг харх гэдгийг тогтоогоогүй байна. Өчигдөр мөн 2-р байшингийн подвалаас адилхан амьтан гарсан. Эдгээр амьтадыг Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулаад байна. Ямар хор хөнөөлтэй, биологийн ямар төрлийн амьтан гэдгийг нь тогтоосоны дараагаар аюулгүй болгох, устгал явуулах арга хэмжээг авна” гэсэн хариу өглөө. Иргэдэд анхааруулахад хүүхэд багачуудаа траншей, болон нүхнээс хол явахыг байнга сануулж байх нь болзошгүй ослоос сэргийлэх билээ. Ялангуяа аймгийн төвд маш олон таггүй траншей байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих