БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр "Монгол алт” (МАК) ХХК, Харбины Олон улсын Эрчим хүчний компаниуд Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай хоорондын ерөнхий хэлэлцээр хийсэн юм.
Тэгвэл БНХАУ-ын даргын айлчлалын дараахан "МАК” ХХК ДЦС-ынхаа тусгай зөвшөөрлийг авчээ. Уг станц нь 300 МВт-ын хүчин чадалтай бөгөөд 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан байна. Адуунчулууны ДЦС-ын төсөл хэрэгжиснээр Монгол улсын нефт бүтээгдэхүүн импортын хамаарлыг бууруулж эдийн засгийн тогвортой хөгжилд дэм болох ба өөрийн хэрэгцээг хангах зорилгоор баригдах ДЦС нь нүүрс, химийн үйлдвэртэйгээ цогц байдлаар шийдвэрлэгдэж байгаа нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн эдийн засгийн үр ашигтай хувилбар гэж Эрчим хүчний зохицуулах хороо үзэж зөвшөөрөл олгосон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих