Өглөө босч сэтгэл хангалуун, бүх бие амарсан
сэрэхэд танд юу саад болж байна вэ? Зүгээр л та хэдхэн минутыг өглөөний
дасгалд л зориулахад хангалттай. Үүнийг сонсоод дийлэнх эмэгтэйчүүд
маань төрөл бүрийн шалтаг дотроо бодон, өглөө ч ямар ч хүч, сонирхол
байдаггүй, цаг ч мөн бага байдаг гэж боддог. Тэгвэл доорх зөвлөмжийг та
уншаад нэг үзээрэй.
1."Өглөө ямар ч хүч тэнхээ байдаггүй бас сэтгэл санаа тогтворгүй байдаг". Өглөөний дасгал бол бие организмыг энэргиэр дүүргэх, сэтгэл санаа сэргээж өгөх,мөн тааварлаж мэдэхгүй энэ ачаалалттай өдрүүдэд бэлэн байлгах гэж л байдаг шүү дээ. Бага зэрэг хөдөлж эхлэхэд л та дасгал хийхэд бэлэн болно.
2."Дасгал хийх цаг байдаггүй". Харин танд ямар ч зорилгогүй зөөлөн буйдан дээр хэвтэх, гэр дотроо холхих, зурагтаар нэвтрүүлэг үзэх цаг олдоод байдаг. 5-7 минутын өглөөний дасгал хийх цаг харин олдохгүй байна гэж үү? Ихэнх тохиолдолд энэ зүйлд цаг бага байдагийн нотолгоо бол залхууралттай холбоотой юм. Гэвч өөр зүйлүүд бас байдаг л даа. Энэ н" мэдээж өглөөнөөс бүүр орой хүртэл маш их ажилтай болон гэрийн ажил гэх мэт. Гэхдээ энэ бол бүүр маш ховор. Тийм биз?
3."Өглөөний дасгалууд биенд муу". Ямар ч биенд ачаалал өгөх нь сайн болон муу талтай. Бүх зүйл та хэр зөв хийж байгаагаас шалтгаална.

Танд маш амархан бөгөөд энгийн арга зааж өгье:
1. Та өөрийн бие организмыг маш тайван байлгах хэрэгтэй бөгөөд яаралгүйгээр босон нүүр гараа угаах. Үүнд 10-15 минут зарцуулагдах болно.
2. Өглөөний дасгалыг хөнгөхөн бие халаалтаас эхлэх ёстой ба цусны эргэлтийг сайжруулна.
3. Та өглөөний дасгалыг хийснээр яг ямар үр дүнд хүрэхээ бодох: үүнд та сэргэхийн тулд эсвэл өөрийн жингийн асуудал болон сунгалтийн дасгал маягаар хийж болно.
-Сэрэх.
-Гүйцэт сэрэх.
-Бие халаалт 2-3 мин.
-Үндсэн дасгалууд ойролцоогоор 3 мин.
Бие халаалтийн дасгалууд:
1. Толгойн дасгал. Толгойг дээш доош болон баруун зүүн тийш эргүүлнэ.
2. Гарны дасгал. Гарын бугуйг цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлнэ.
3. Тохойн дасгал. Тохойг гарын бугуйтай адил эргүүлэх дасгал.
4. Мөрний дасгал. 2 гараа зэрэг дээрээс доош эргүүлэх.
5. Цээжээрээ урагш хойш болон таазыг сайн хөдөлгөх.
6. Хөлийг урагш хойш болгох дасгал.
7. Өвдөгийг нуглах дасгал.
Энэ бүхэн бие халаалтын ерөнхий дасгалын хувилбарууд.
Үндсэн дасгалуудын хувилбарууд:
1. Тэгш зогсонгоо гараа урагш нугалан цээжээрээ өвдгөнд хүрч гараа шал хүртэл сунгах.
2. Суунгаа урагш цээжээрээ өвдгөнд хүрэх хүртлээ нуруугаа сунгах.
3. Гэдсэн дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугалаад биеийнхаа урд хэсгийг өргөөд гараараа хөлнөөсөө барина. Энэ байрлалыг Завь гэдэг. Энэ байрлалаараа хэдэн секунд нааш цааш хөдлө.
4. Нуруун дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугал. Далаа газраас салгалгүй 2 тохойгоороо 2 талынхаа газарт ээлж ээлжээр хүр.
Мөн та өөрөө дасгал зохиож хийж боломжтой бөгөөд 8-10 удаагийн давталттай хийгэрэй. Та өөрийн биед тус авчрах бөгөөд сэтгэл санааг өөдрөг байлгах хэрэгтэйг мартуузай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5126
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих