Хан-Уул дүүргийн нутаг дахь "River stone” хотхоны барилга дээрээс энэ сарын 7-ны өдөр гурван залуу унаж, амь насаа алдсан. Уг барилгын захиалагч нь "Шунхлай” группын охин компани "S Development” ХХК юм.
НМХГ-аас 2014 оны тавдугаар сарын 21-нд тус барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай акт гаргасан байжээ. Учир нь энэ барилга батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан гэнэ.
"S Development” ХХК нь 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагдаж, захирлаар нь "АПУ” ХК-ийн дэд захирал байсан Л.Батжав ажиллаж байв. Харин тэрээр өнгөрсөн жил "S Development” ХХК-ийн захирлын үүрэгт ажлаа өгсөн байна. Гэхдээ дээрх ослын дараахнаас "S Development” ХХК-ийн захирлын халаа сэлгээ хийгээд энэ компанитай холбоотой бүхий л мэдээлэл цахим ертөнцөд лав устжээ.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих