Мэргидүүд нь Орхон гол болон Сэлэнгэ мөрний хөвөөгөөр оршин суух 3 аймгаас бүрддэг.
Орхон голын доод урсгал дагуу Буур хээрийн орчим Удуйд Мэргид
Орхон Сэлэнгэ мөрний хоорондох Талхун арал хавиар Увас Мэргид
Сэлэнгэ мөрний Харажи-Хээрийн орчим Хаад Мэргид аймаг
Удуйд аймаг Орхоны адаг Буур хээрээр нутаглаж байсан бөгөөд хүн ам олонтой ханлигтаа тэргүүлэх үүрэгтэй энэ аймгийг XII зууны сүүл үед Тудүр билгэ чигин түүний хүү Тогтоа бэхи нар захирч байв. Увас мэргидийг Дайр усун захирч байсан. Сэлэнгийн дунд биеэ Каражи Хээрт Хаад мэргид нутаглаж Хаатай Дармала гэгч захирч байв. Энэ гурван аймагт алдартай мэргэн харваач олонтой байснаас ханлигаа Гурван мэргид гэж нэрлэсэн байна. "Судрын чуулган"-д Мэргэд улс гэдгийг ихэс дээдсийн зиндааны нэр байсан байж магадгүй гэсэн санаа байдаг юм.
Мэргид нь Сэлэнгэ мөрөнөөр, Хори түмэд аймаг нь Байгал нуураар нутаглаж байсан учир Мэргидийн зарим аймаг Хори буриад уруу шингэсэн байдаг байна.
Буриадын 11 овогийн дотор Худай, Хуасай гэсэн 2 овог нь мэргидээс гаралтай гэж үздэг.
1-рт, Буриадын дотор Хаусай овог бий. Хуасай бол язгуур монгол овог болно.
Увас мэргидийн нэр сунжирч Увас -hувас - hувасай - hуасай - хуасай гэсэн хувирлаар энэ овогийн нэр үүссэн гэж эрдэмтэд үздэг.
2-рт, Удуйд - hудай - Худай гэсэн хувирлаар хувирч мэргидийн удуйд овог нь буриадын Худай овог болжээ.
Тэгэхээр 3 мэргидийн 2 мэргид нь Буриад-Монголчуудын овог болж үлдсэн байна. харин Хаад мэргид нь хэрхсэн бол. Мэргид бол эртнээс дайнч, сайн харваач байсанаараа алдаршиж МЭРГИД гэж нэрлэгдсэн монголчууд юм. эдүгээгийн буриадууд нум сумаар мэргэн харваж Монгол улсад мэргэн харвадагаараа алдартай юм. Улсын баяр наадамд түрүүлсэн Монгол улсын ихэнх мэргэн харваачид нь Дорнодын буриадууд байдаг юм. энэ нь буриадуудын зарим овог нь мэргидтэй холбоотой байсантай холбогдох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих