Энэ оны улсын төсөвт тэтгэвэр тэтгэмж, цалингийн нэмэгдэлд 235 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 139 тэрбум төгрөгийг нь цалингийн нэмэгдэлд, үлдсэн 96 тэрбум төгрөгийг тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулах юм. Өөрөөр хэлбэл 139 тэрбум төгрөгийг эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын 109 мянган ажилтны цалинг нэмэхэд зарцуулна. Энэ нэмэгдэл нь 3-р сарын нэгнээс тооцогдож, энэ сарын цалин дээр нь нэмэгдэж орох юм байна. Үүнээс гадна эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудаас бага цалин авдаг төрийн үйлчилгээний 16 мянган хүний цалинг мөн нэмэхээр болжээ. Харин эдгээр хүмүүсийн цалинг яг хэдэн хувиар нэмснийг нийтэд зарлахгүйг хэллээ.
Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд нийт төрийн албан хаагчдын 80 гаруй хувийг эзэлдэг. Эдгээр салбарын удирдлагууд цалингийн нэмэгдлийн талаарх саналаа ирүүлсний дагуу цалинг нэмэхээр болжээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дараагийн ээлжинд соёл урлагийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна. Харин одоогоор соёл урлагийн салбарын удирдлагаас цалингийн нэмэгдлийн талаарх саналаа ирүүлээгүй байгаа юм. Ямартаа ч цалингийн нэмэгдэл тэтгэврийн нэмэгдэл шиг нүглийн нүдийг гурилаар хуурсан явдал болохгүй. Цалин нэмэгдлээ гээд бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөхгүй гэдгийг МҮЭХ-ноос мэдэгдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих