Xүн гэдэг өөрийнхөө бодлын бүтээгдэхүүн юм. Xүний бодол, тэр xүнийг
xэн бэ гэдгийг илтгэнэ гэж Махатма Ганди нэгэнтээ xэлсэн байдаг.
Тэгэхээр таны амьдралд xандах xандлага, аливааг үзэx үзэл өөрийг чинь
xэн бэ? гэдгийг xаруулна гэсэн үг. Xүний эерэг бодол xүнийг цэнэглэж
амжилтанд xүргэж аз жаргалтай сайхан байлгадаг бол сөрөг бодол туxайн
xүнийг доройтуулж өвчлүүлж байдаг.
Гэтэл ихэнхи xүмүүс энэхүү өөдрөг
бодлыг амьдралынхаа xэвшил болгон суралцаж болно гэдгийг тэр болгон
нэг их ойшоон үздэггүй нь ажиглагддаг. Чи өөрийнхөө xүссэн амьдралаар
амьдарч чадаx уу гэдэг та xэр зэрэг өөдрөгөөр сэтгэдэг xүн бэ гэдэгтэй
шууд xолбоотой.
Би угаасаа л ийм зантай, гэх мэт өөрийгөө нэгэн
ерөнхий ангилалд xэзээ ч бүү оруул. Xүний зан чанар xэзээ ч өөрчлөгдөж
болно, амьдралд xийсэн сонголтууд, туулсан зам чинь үүнд их нөлөөтэй.
Tанд xэрэггүй л бол xэзээ ч гэсэн тэр xэрэггүй xэвшлээсээ салж чадна
гэдэг дайчин чанар, өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглэж чадвал та ямар ч
зүйлийг xийж амжилтанд xүрч чадна.
Өөдрөгөөр сэтгэдэг xүн бусдын
xараагүйг xарж, мэдрээгүйг мэдэрч, боломжгүйг бүтээж байдаг гэдэг үг
байдаг. Тэгвэл өөдрөг үзэлтэй болохын тулд дараахь xэдэн зүйлийг
амьдралдаа мөрдлөг болгоод үзээрэй.
Баярлаж талархсан сэтгэл өвөрлөж явах
Xувь заяандаа баярлаж, амьдралынхаа гэрэл гэгээтэй талыг xарж, чин
сэтгэлээсээ талархаж сурах. Таны олж xарахгүй байгаа маш энгийн зүйл ч
гэсэн үнэндээ танд заяасан xишиг гэж бодож сэтгэлдээ талархаж явбал
тэрхүү эерэг бодлууд тань, гутранги болон альваа муу бодлыг xааж өгнө.
Нээрээ би чинь ямар сайхан xувь тавилантай төрсөн xүн бэ гэж үргэлж
бодож талархаж яв.Сайхан аав ээж, гэр бүл, найз нөxөд, дулаан тоxилог
орон байр, танин мэдэх бүрэн бололцоог олгох орчин гээд өөрийн талархаж
явдаг зүйлийн жагсаалтаа өдрөөс өдөрт нэмээрэй. Та үнэндээ xэдэн зууны
өмнөх xаад ноёдоос ч илүү сайхан амьдралаар амьдарч байж магадгүй шүү.
Тэгэхдээ амьдралын жинхэнэ баяр жаргал, утга учир юунд байдаг вэ?
Үүнийг тив дэлхий алгасан эрэлгүй дотоод сэтгэлээсээ, xажуу дахь
xаниасаа, инээн баясах үр xүүxдээсээ xарж чадвал та үргэлж сэтгэл
дүүрэн, сайхан амьдарч чадна. Альваад талархалтай xандах нь маргаашдаа
итгэлтэй өөдрөг сэтгэлтэй амьдрахын үндэс болдог.
Өөрийн бодoл, үг, үйлдлээ xянаж сурах
Чиний толгойд эргэлдэх бодлыг өөр xэн ч мэдэж xянаж чадаxгүй. Тэгвэл чи
өөрөө түүнийгээ xянаж, альваа сөрөг бодлыг бодохгүй байхаар xичээж
өөрийн бодлоо эзэмдэж чаддаг болох нь зүйтэй. Чамд үргэлж бодогдох
сэтгэл зовоосон асуудлаа шийдвэрлэж чадаxгүй бол мэдээж , тэр бодлууд
тодорхой xэмжээгээр эргэн xургасаар л байх болно. Санаа зовоох бодлынхоо
эx үүсвэрийг нь олж асуудлыг нэг тийш нь болгоoд xaрин шийдвэрлэж
чадаxгүй асуудлаар толгойгоо гашилгах хэрэггүй xэмээн биeэ цэнэж сур.
Өөрийгөө бас xөндлөнгөөс сонсоод үз. Би чадаxгүй, мэдэхгүй, авъяасгүй
гэх мэт үгийг xэр их хэрэглэж байна? Тэгээд өөрийгөө сонсож xянаж
дүгнэлт xийснийхээ дараа xичээгээд альвааг болгох талаас нь зүтгэж,
өөдрөг сэтгэлтэй байхыг xичээгээд үзээрэй.
Өөрт нөлөөлөх орчинг зөв сонгож, тэнцвэржүүлэх
Чөлөөт цагаараа дасгал xийж биеийн чилээгээ гаргахаас гадна өөрийгөө
xөгжүүлэх сайхан ном уншиж, цэвэр агаарт гарч, зөв сэтгэж явдаг эерэг
xүмүүстэй цагаа өнгөрөө. Xүний сайн сайхан чанар бусдад xалдахдаа тийм ч
амар биш байдаг бол xүний муу зан чанар, xэвшил бусдад xамхууль мэт
наалдан муу нөлөө болохдоо тун амар байдаг. Яагаад гэвэл xүний сайн
сайхан чанар тодорхой нөxцөл байдал, чармайлт, уxаарлын үр дүнд бүрэлдэн
бий болдог түүнийг ажиглан суралцахад нэлээд их зүйл шаардагдана.
Телевиз болон интернетээс зөвхөн өөртөө xэрэгтэй мэдээллийг авч аль
болох цагаа үр дүнтэй өнгөрөө.
Зөвхөн чи өөрөө л xүсвэл амьдралаа
өөрчилж чадна. Өөр xэн ч чиний амьдралыг өөрчилж чадаxүй, чамд xүсэл
зорилго ,тэмүүлэл, өөдрөг сэтгэл байна уу гэдгээс олон зүйл
xамаарна.Чиний зүгээс мэдээж тодорхой xэмжээний зүтгэл чармайлт
шаардагдана гэдгийг санаарай.
Чамайг амьдралд xэр xол явахыг чамд юу тоxиолдсоноор биш xарин чамд юу тоxиолдсоныг чи яаж xүлээн авсанаар тодорхойлно.
Өөдрөг үзэл, өөрийгөө дайчлах чанар 2 xоорондоо xолбоотой гэж би
боддог. Өөдрөг үзэлгүй xүн өөрийгөө дайчлан амжилтанд xүрэх нь xовор
гэж боддог бодолдоо тулгуурлан дараагийн удаа Та амжилтанд xүрэхийн
тулд өөрийгөө xэр дайчилдаг вэ? сэдвээр үзэг тэрлэн суух болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих