Монгол Улсын Их Хурлаас баталсан "Төрөөс малчдын талаар баримтлах
бодлого”, "Монгол мал” үндэсний хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, "Аймгийн
эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-г хэрэгжүүлэх
зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс,
аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газартай хамтран "Малчдын туршлага
судлах үзүүлэх сургууль”-г Цагаан-Овоо суманд 2014 оны 09 дүгээр сарын
27-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Халхгол, Матад, Хөлөнбуйр,
Булган, Баянтүмэн сумын малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд зэрэг 70
орчим төлөөлөл оролцож Цагаан-Овоо сумын малчдын өвөлжилтийн бэлтгэл
ажилтай танилцаж туршлага судаллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5422
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих