Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын даргад өргөн барихаас өмнө зөвшилцөх албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн байна.
Тэрхүү албан бичгийн хариуд
Ерөнхийлөгч "Өөрчлөлт оруулахдаа яамдын бүтцийг оновчтой болгох,
давхардал, хүнд суртлыг арилгах, хөрөнгө санхүүгийн зарцуулалтыг үр
ашгийг дээшлүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог чамбайруулах бодлого
баримтлах нь зүйтэй. Мөн батлуулахаар санал болгож буй бүтцийн дагуу
бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ, Засгийн газрын гишүүний албан
тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг
анхааруулж байна” гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5449
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих