Монгол Улсын гарамгай мэргэн аав, хүү хоёр Дорнод нутгийн харваачдыг
тэргүүлэн, эвэр нумаа эвшээлгэн, уухайн дуугаа хадаасан бахтай үйл
явдлыг бид төрийн олон наадмаас үзсээн. Гарамгай мэргэн А.Цэвээн гуай
эдүгээ 90 насны босго алхаж явна. Өнгөрсөн долоодугаар сард төр, түмэн
олон хишиг буянаа хайрлаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор
түүнийг шагнасан билээ. Ийнхүү үр хүүхэд, нутгийн зон олон нь хүрдэтгэл
үзүүлж, "Монгол шилтгээн” цогцолборт өргөн дэлгэр баярлацгааж байна.
Нутагтаа ээлтэй, нөхөддөө хүндтэй, олны хайрыг хүртсэн тод жишээ
А.Цэвээн гуай юм шүү.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5591
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих