Тус мэдээллээс үзвэл, шашны хүчнийг дэмжигч өрхийн цэрэг Бир Ал Ганам, Кассала, Иад, Баб Ал Азизия зэрэг газар уламжлалт хүчнийг дэмжигч өрхийн цэрэг рүү довтолсоор байна. Хэдэн хүн амиа алдаж, шархадсан тухай одоогоор ямар ч мэдээлэл үгүй байна.
2011 онд Каддафын дэглэм нурж унаснаас хойш засгийн газар хүчирхэг арми, цагдаагийн алба бүрдүүлж чадаагүй байсаар өдий хүрсэн юм. Өрхийн цэргүүд засгийн газартай хамтран ажиллахаас татгалзаж, орон нутгийн хүчнүүд өөр өөрийн хүчний хүрээ тогтоож мөргөлдөөн тасрахгүй байсаар ирсэн юм. /Баатар орчуулав/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих