Өнгөрсөн зууны хууль дүрэм дахин давтагдаж үйлчлэх гээд байна уу даа гэсэн далдхан айдастай байна. Айдас ч гэж дээ угаас бараг хүн төрлөхтний хэзээний сэтгэлгээнд байсаар ирсэн нэгэн сэтгэлэгээний зүй зохицол байсан байсаар ч байх болно гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тиймдээ ч өнөөдөр хэн нэгний айдсаар нь давамгайлан өөрийн ноёрхолыг тогтоодог нь хүмүүний араншин болжээ.
Өнөө маргаашаа өнгөрөөх гэсэн хүсэлдээ автаад өөрийгөө мартах шахсан тэрхүү айдас өнөө цагт сэрэх болсон нь өнөө бидний хүсэн хүлээгээд байсан хүнлэг ёс, ардчилсан хууль хэмээн 1990 оноос хойш амтай болгоны амны уншлага болсон мөрөөдөл нь талаар болоод байгаа мэт. Аливаа хүн энэхүү ардчилсан нийгэмд "өөрийн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, тvр буюу байнга орших суух газраа сонгох эрхтэй" хэмээн үндсэн хуулинд хэдийгээр заасан байдаг ч өнөөдөр энэ хууль хэрхэн хэрэгжиж байгааг Засгийн газрынхнаас асуух хэрэгтэй буй заа.
Улсынхаа нийслэл хотод амьдрах хүсэл сонирхолтой бөгөөд зах зээлд арай ойр дөхөм амьдрах гэсэн иргэдийн хүсэл сонирхолыг хааж боох мэт хуулийн төслийг өнөөгийн засгийн газраас өргөн барьсан нь энэхүү хууль дүрмийг уландаа гишгэсэн, өөрөөр хэлбэл өөрсдийн хаясан шүлсэндээ хальтрахын үлгэрийг эдэлж байна гэх үү. Ямартаа ч нийслэл хотод шилжин суурьших иргэдийн тоог хязгаарлах нэрийдлээр нийслэл хотод амьдрах иргэдийн нуруун дээр татварын бодлогоор дарах төлөвлөгөө зохиосон бололтой. Тодруулбал 2015 оны улсын төвийн төслийг батлах ёстой УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл нь татварын бодлогыг ихээхэн баримталсан иргэдийн болон аж ахуйн нэгжийн халаасан дахь хэдэн төгрөгийг шавхан авах гэсэн улаан цагаан тонуулын системтэй хуулийн төсөл болсон хэмээн сөрөг хүчин болох УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаагаа илэрхийлсэн төдийгүй Улаанбаатар хотын мээр Э.Бат-Үүл ч эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд авсан нь учиртай.
Гэтэл ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон муудаж бор хоногоо өнгөрөөж байгаа өнөө цагт хууль дүрмээр далайлган албан татварыг нэмэгдүүлэх гэж оролдох нь нэг тонгойсон дээр нь лавтайхан чихдэж авах гэсэн санаа гэж харж болохоор... Зарим нэгэн улстөрч болон эдийн засагчдын үзэж байгаагаар засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдаас зээлсэн "бонд" нэртэй хөрөнгийг зах замбараагүй үрэн таран хийсэн зээлийн төлөгдөх хугацаа ойртож байгаатай холбоотойгоор ард иргэдийн болон хувийн аж ахуй нэгжүүдийн халаасыг гөвөх аргаар эргэн төлөх гэж байна гэсэн хардлага сэрдлэгэтэй байгаагаа ч нуухгүй байна.
Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн тодотгол УИХ-аар орж батлагдвал иргэдийн амьдрал болоод эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрнэ гэдгийг зарим судлаач, эдийн засагчид илэрхийлсээр байна. Чухамдаа өнөөгийн засгийн газар бол НЯЛХААРАА гэдгийг харуулж байгаа бөгөөд чухамдаа улсын төсвийн тодотогол нь өөрсдийн алдаагаа ард иргэддээ үүрүүлэх гэсэн увайгүй аргаа хэрэгжүүлэх гэсэн өрөвдөлтэй санаа төдий болжээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих