Японы Такашима арлаас 700 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний
түрэмгийллийн үед хамаарах усан онгоцны сэг олдсон гэж "Асахи” сонин
мэдээлэв. Рюкю их сургууль, Мацуро хотын боловсролын зөвлөлийн
архелогичид хамтран далайн ёроолд буй усан онгоцыг тусгай багажаар
судалж, 1274-1281 онд Япон руу түрэмгийлж байхдаа Монголчуудын ашиглаж
байсан зэвсэг мөнгө гэдгийг тогтоожээ.
Хубилай хаан 1281 онд Такашима арлын ойролцоо газар 4400 усан онгоц илгээж, Кюүшюү арлын хойд хэсэгт тулалдсан түүхтэй. Мөн Камиказе хэмээх тэнгэрийн салхи хоёр удаа дэгдэж, Хубилай хааны хөлөг онгоцуудыг эвдэлж, хэдэн мянган цэргүүдийг нь хөнөөсөн гэсэн Япон домог бий.
Хамгийн сүүлд олдсон дээрх усан онгоц нь 2011 онд Монголын байлдааны хөлөг олдсон газраас 1,7 км-ийн зайтай, 14 метрийн гүнд байрлаж байсан болохыг хэмжигч багажаар нотолсон байна. 11 метр урттай уг хөлөг 2011 онд олдсон дурсгалаас илүү сайн хадгалагдаж үлджээ. Гэхдээ Хятадын шаазан эдлэлүүдээс тэс ондоо хийцтэй байгаа тул гарал үүслийг нь тогтооход төвөгтэй гэж шинжээчид үзэж байна. "Бид үүнийг Монголын усан онгоц гэж үзэж байгаа. Бүтэц, хэмжээг нарийвчлан тогтоож, гарал үүслийнх нь талаар нэмж судална. Маш сайтар хадгалагдаж үлдсэн тул шаазан эдлэл, зэвсэг тээвэрлэхэд онцгой гүүрэг гүйцэтгэдэг байсан гэж дүгнэлээ” хэмээн судалгааг удирдаж буй Рюкю их сургуулийн профессор Иошифуми Икеда ярьжээ.
Үүнээс гадна дурсгал олдсон газрын ойролцоо шаазан эдлэлийн хэлтэрхий, туйпуу, их бууны сум, чулуун зангуу зэрэг 4000 гаруй эд өлгийн зүйл олдсон гэж CNN мэдээлэв. Хубилай хааны цэргүүд Солонгосоос цааш хөдөлж, Масан, Японы эрэг хооронд 110 бээр аялсан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5660
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих