Төрийн ордонд АН -ын бүлэг хуралдаж АН -ын Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрснөөр 2014 оны аравдугаар сарын 18 -ны өдөр буюу өнгөрсөн хагас сайн өдөр АН болон МАХН -ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Хоёр нам хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар шийдвэр гаргах эрх АН -ын бүлэгт байхгүй.
Гэсэн ч үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН -ын хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Хоёр нам хоорондын урт хугацааны стратегийн асуудлууд туссан байгаа учраас намын зохих шатны эрх бүхий байгууллагаар батлах саналыг намын удирдлагуудад хүргүүлэхээр боллоо. Тиймээс бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын гол протокол болон гишүүдийн саналыг Ардчилсан намын удирдлагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих