Хөх
ягаан өнгийн жимс жимсгэнэ, ногоо таныг таргалуулахаас сэргийлэх
төдийгүй илүүдэл жингээ хасахад тустай гэж Америкийн "Хөдөө аж ахуй,
хүнсний химийн сэтгүүл”-д бичжээ.
Та доор үзүүлсэн өнгийн тойрог бүхий зургийг ажиглаж, хөх ягаан өнгөний дэргэд байгаа өнгүүдийг тогтоож аваарай. Яагаад гэвэл тийм өнгөтэй жимс жимсгэнэ, ногоо мөн адил үйлчилгээтэй юм байна.
Эрдэмтэд оготно дээр туршилт хийж, 8 долоо хоногийн турш илчлэг ихтэй хоолоор тэжээжээ. Энэ үед зарим оготнод нэрс, гүзээлгэнэтэй ус өгч байв. Гэтэл ийм ундаа ууж байсан оготно бусадтай харьцуулахад туранхай байлаа.
Эдгээр жимс, ногоог хөх ягаан өнгөтэй болгодог пигментийг антоциан гэж нэрлэдэг. Антоцианаар баялаг жимс, ногоог тоочвол нэрс, цангис, бөөрөлзгөнө, үхрийн нүд, интоор, чэс, Конкорд усан үзэм, мускатын усан үзэм, улаан байцаа, хар будаа, үхэр бөлжиргөнө болон зарим төрлийн чинжүү нь орно.
Одоо зарим жимс, ногоонд агуулаглах антоцианы хэмжээг үзүүлье.
1. Хөх ягаан чавга 100 граммд 82 мг.
2. Хар усан үзэм 100 граммд 42 мг.
3. Чэс 100 граммд 20 мг.
Антоциан нь жин бууруулах үйлчилгээтэйгээс гадна хүчтэй антиоксидант учраас чөлөөт радикалуудын үйлчлэлийг саармагжуулдаг. Мөн антоциан нь хавагнахын эсрэг үйлчилгээтэй, түүнчлэн хялгасан судсуудын нэвтрэх чанарыг бууруулж, цусны судсуудыг хамгаалах зэрэг олон эерэг талтай.
Иймээс антоциан агуулсан хүнсийг өдөр бүр 300-500 грамм хэрэглэ хэмээн эрдэмтэд зөвлөж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5759
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих