ОХУ-ын иргэдийн бараг тэн хагас нь "McDonald`s” түргэн хоолны газруудыг
хаах хүсэлтэй байдаг гэнэ. Энэ талаар санал асуулгад оролцсон хүмүүсийн
49 хувь нь хэлжээ.
Сонирхолтой нь дэлхийд хамгийн олон салбартай түргэн хоолны газраар огт үйлчлүүлдэггүй иргэдийн 53 хувь нь хаах хүсэлтэй байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Тэгвэл шарсан төмс, гамбургер идэх дуртай, "McDonald`s”-аар үйлчлүүлдэг хүмүүсийн 44 хувь нь түргэн хоолны газрыг хаах хэрэгтэй гэж хариулжээ. Иргэд түргэн хоолны газрыг хаах хамгийн гол шалтгаан бол чанаргүй, амт муутай хоолоор үйлчилдэг газар Орос даяар байх шаардлагагүй гэж үзэж байгаа явдал юм.
Харин зарим хүн нийтийн хоолны салбарт үндэсний хоолоо хийдэг зоогийн газруудыг нээх нь улс оронд хэрэгтэй гэж үзсэн гэнэ. Гэвч санал асуулгад оролцогсдын 33 хувь нь "McDonald`s”-ыг хаахыг эсэргүүцжээ. Тэдний ихэнх нь 18-24 насныхан бөгөөд түргэн хоолны газраар үйлчлүүлдэг аж. Ер нь сүүлийн үед ОХУ-д "McDonald`s” түргэн хоолны газартай холбоотой хэл ам их гарах болсон бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангаагүй зарим салбарыг хаасан байна.

Өглөөний сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5913
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих