Дорно дахины болон Монгол зурхайн амьдын зурхайн зурлагат тэнгэрийн
хүчин есөн мэнгэ нь өдөрт оноогдон эрхшээхдээ ямар үйлд эрхэм сайн, ямар
үйлд сөрөг муу болох талаар зурхайн зурлагат үзүүлсэн байдаг.
1. 1цагаан мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол тухайн өдөрт хүүхэд хөлд оруулах, хүүхдийн найр цэнгээнд оролцох /сэвлэг үргээх, төрсөн өдөрт очих/ , хүүхэд гадагш өгөх зэрэгт суу бусад үйлнээ сайн.
2. 2 хар мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол хануур төөнүүр, бурхан сахиус тахих, шөнө орой явах, тэнгэр тахих бэрийн үйл, нүүдэл зэрэгт муу үртэй бусад үйлнээ эрхэм.
3. 3 хөх мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол хад, чулуу ховхлох, залбирал үйлдэх, тэнгэр тахих, мод, цэцэг, жимс таслах үйлнээ муу үртэй бусад үйлнээ эрхэм.
4. 4 ногоон мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол ус угаах, бэлэвсэн эмийн газар очих, хүүхэд үүдэнд хөтлөх муу үртэй бусад үйлнээ эрхэм. Нэн ялангуяа лус найман аймаг тахи, залбирал үйлдэх сайн.
5. 5 шар мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол газар хагалах, ногоо тарих, хурим найр хийх, нохой авах, тэжээх үйлнээ муу үртэй. Элдэв гэрээ хэлэлцэл, дээш өргөх айлтгал зэрэгт эрхэм сайн.
6. 6 цагаан мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол сэтгэл таарамжгүй хүнтэй муудах, хир буртаг, бузарт ойртох, бэлэвсэнд очих зэрэгт муу үртэй бусад үйлэнд эрхэм, хишиг уриваас нэн сайн.
7. 7 улаан мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол хануур, төөнүүр, мал нядлах, хиншүү хярваст газар очих, цэрэгт мордох, мал хөнгөлөхөд муу үртэй бусад үйлнээ эрхэм.
8. 8 цагаан мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол хүнд бэлэг өгөх, бэрийн аливаа үйл хийх, оролцох, бузарт ойртох, зэрэг үйлнээ муу үртэй бусад үйлнээ эрхэм.
9. 9 улаан мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол эд мал гадагш өгөх, хөрөнгө таслах, гэрийн үйл хийх, өр зээл төлөх, хануур,төөнүүр хийх үйлнээ муу үрт бусад үйлнээ эрхэм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5966
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих