Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж сумо бөхийн дэвжээнээс зодог тайлаад нэлээдгүй хугацаа өнгөрүүлсэн. Өдгөө Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй билээ.
Сумогийн дэвжээг эзэгнэж эд хаваа гайхуулж явсан их аварга Д.Дагвадорж 2010 онд зодог тайлахад сумо бөхийн дэвжээ "эзгүйрсэн” гэхэд болно. Түүнийг байхгүйд Хакухо М.Даваажаргал тэргүүтэй нутгийн хүчтэнүүд сүмогийн ертөнцөд түүний орон зайг нөхөж байсан ч, их аваргын үе шиг сүмо бөхийн барилдааныг үзэх элэг нэгт монголчуудын тоо хормын төдийд цөөрсөн байх.
Нэгэн үе Японы үндэсний сумо бөхийн дэвжээг эзэгнэж сүр хүчээ гайхуулж байсан Их аварга өөрийн хүүхэд байх үеийн туранхай зургаа эд мандаж явсан үеийнхээ зурагтай харьцуулан өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Шуурхай
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих