Бид энгийн нэг ундааны лаазыг энд ярих гэсэнгүй харин бидний үзэж, сонирхох дуртай бүхий л спорттой хамт байдаг мөргөлдөж буй хоёр бухын дүрс бүхий лаазны тухай ярих гэж байна. Тиймээ, энэ бол Тайландаас гаралтай энергийн ундаа Red Bull юм.
Австрийн компани болох Red Bull GmbH-ийн бүтээсэн энергийн ундаа 1987 оноос эрч хүчийг хүссэн хүн бүрт очих болсноос хойш өдгөө дэлхий даяар хамгийн их борлогддог энергийн ундаа болсон байна. Өнгөрсөн онд гэхэд л 5.387 тэрбум лаазтай ундаа зарагдсан байна.
Улаан бух шил, хуванцар сав биш зөвхөн хөнгөн цагаан лаазыг сонгосон нь лаазыг дахин боловсруулахад чанараа алддаггүй, тээвэрлэхэд хөнгөн бас зай бага эзэлдэгт байгаа ажээ. Улаан бухнуудыг усан онгоц, ачааны машинаар дэлхий даяар 166 оронд тараадаг бөгөөд лааз нь шилтэй харьцуулахад 40%, хуванцар савтай харьцуулахад 30% бага зай эзэлдэг гэнэ.
Түүнчлэн хүйтэн "Улаан бух” хамгийн сайхан гэдгийг та мэднэ байх, тэгвэл лаазтай ундааг сэрүүн нөхцөлд хадгалахад хамгийн бага энерги зарцуулдаг нь байгаль орчинд ч ээлтэй байдаг ажээ.
Энэхүү ундааг анх Австрийн бизнес эрхлэгч Dietrich Mateschitz Тайландад зарагддаг байсан Krating Daeng нэртэй энергийн ундаанаас санаа авч барууны хэрэглэгчдэд зориулж найрлагыг өөрчилсөн нь өнөөдрийн амжилтанд хүрч түүнийг 5.3 тэрбум долларын хөрөнгөтэй болгож чадсан ажээ.
"Red Bull чамд жигүүр ургуулна” хэмээх уриатай энэхүү ундаа төдийгүй бусад энергийн ундаа хүний биед муу гэж шүүмжлэгддэг байсан хэдий ч Европын хүнсний аюулгүй байдлын хэрэг эрхлэх газраас үүнд агуулагдах химийн найрлага нь аюулгүй гэж мэдэгдсэн юм.
Аливаа зүйлийг өөрөөр харж, хэрэглэгчдийн хүсэлд нийцэж өөрчлөгдөж чаддаг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн нь амжилт олдог гэдгийг харуулсан Австри эрийн бүтээсэн энергийн ундааны товч танилцуулга ийм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих