Японы мэргэжлийн сүмо бөхийн арван нэгдүгээр сарын кюүшюү башё ид
дундаа орлоо. Сүмогийн найм дахь өдрийн барилдааны тойм мэдээг хүргэе.
Энэ
өдөр манай сүмочдоос хамгийн түрүүнд Кёкүшюхо дэвжээнд гарав. Тэрээр
найм дахь өдрийн барилдаанд жюүрёогийн тэргүүн бөх, нутаг нэгт
Токитэнкүтэй барилдаж давлаа. Түүний араас Араваши, Тамаваши нар давсан
бол Такаинова өвдөг шорооджээ. Сүмогийн бүх цаг үеийн түүхэнд нэгэн
өвөрмөц амжилтаа үзүүлж яваа Кёкүтэнхо 1804 дэх барилдаанаа хийж, 902
дахь даваагаа авчээ. Тэрээр арваннэгдүгээр сарын башёг долоон даваа, нэг
унаатайгаар үргэлжлүүлж байгаа
бөгөөд тэргүүлэгчдийн эгнээнд явна. Тэгвэл сэкивакэ Ичиножо өчигдөр маэгаширагийн тэргүүн бөх Точиозанд уналаа.
Ингэснээр
түүний хувьд дөрвөн даваа, дөрвөн унаатай болов. Үлдсэн долоон
барилдаанаас дөрөвт нь давж байж сэкивакэ цолоо хадгалж үлдэнэ. Башёгийн
зургаа дахь өдрийн барилдаанд унасан 69 дэх их аварга Хакүхо өчигдөр
нутгийн хүчтэн Тэрүнофүжиг өвдөг шороодууллаа. Ингэснээр долоон даваатай
тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдэв.
Харин Тэрүнофүжигийн
хувьд гурван даваа, таван ялагдалтай байна. Хоёр өдөр дараалан өвдөг
шороодсон 70 дахь аварга Харүмафүжи ээлжит даваагаа авлаа. Тэгвэл 71 дэх
ёкозүна Какирюү өчигдөр Икиойг давснаар найм дахь ялалтаа байгуулж,
кюүшюү башёд хамгийн түрүүнд тавин хувиин амжилтаа үзүүлэв. Тэрээр нэг ч
унаагүй башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Жюүрёод барилдаж
байгаа бөхчүүдээс Сакигакэ /4-4/, Азүмарюү /3-5/, Шотэнрү 1А-4К _
Асасэкирюү /3-5/, Сэйро /3-5/, Кагамио /5-3/, Токитэнкү /6-2/ гэсэн
амжилттайгаар башёг үргэлжлүүлж байгаа юм.
Б.МӨНХЗУЛ /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих