ЦЕГ-ын даргын зөвлөл сүүлийн үед ойр ойрхон хуралдаж, зарим албан тушаалтны ажлаас нь халах, өөрчлөх, томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Оюунбаатарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга Ц.Ариунбатыг томилсон бол Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга шинэчлэгдэж, тус хэлтсийг хурандаа П.Батбаатар удирдах болсон байна. Тэрээр өмнө нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Замын цагдаагийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6251
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих