"Мөнгө угаасан” хэргээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн
халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан болон нэр бүхий
дөрвөн хүнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Д.Баярсайхан нь дүү
нарынхаа компаниар дамжуулан нийгмийн халамжийн мөнгийг угаадаг байсан
байж болзошгүй хэрэгт сэжиглэн улмаар өнгөрөгч даваа гаригт саатуулсан
байгаа юм.
Саатуулахаас өмнө удаан хугацаанд мөрдлөг, шалгалт хийсэн гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Энэ шалгалтын үеэр Д.Баярсайханы нэг дүүгийн нэр дээр халамжийн мөнгөнөөс санхүүждэг таван компани байсан аж. Мөн Д.Баярсайханыг шалгах явцад УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Ямартай ч одоогоор түүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд энэ хугацаанд гэмт хэрэгтэн бус сэжигтэн гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүх л эцсийн байдлаар бусдын гэм буруутайг нь тогтоодог.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6304
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих