Жил хагасын өмнө л Монгол Улс эрчимтэй хөгжиж буй орны жагсаалтад дээгүүр байр эзэлж, ДНБ-ээ арав гаруйхан жилд арав дахин өсгөсөн амжилттай байв. Дэлхийн олон орны эдийн засагч, улстөрчид манай амжилтаас эш татан ярьж, хөрөнгө оруулагчид шуурах мэт нэмэгдэж асан. Энэ бол бахархал, үгүйдээ л тэгж нэрлэж болохоор зүйл байлаа. "Байв", "Байлаа", "Асан", "Сан билээ" хэмээн өгүүлбэр болгон өнгөрсөн цаг дээр хэлэгдэж, бичигдэхийн учир юу вэ. Энэ нь нэг бодлын үзэгдэл болоод өнгөрсөн түр зуурын дэвшил байсанд оршино. Диваажингийн тухай сайхан зүүд зүүдэлсэн монголчууд нэг л өглөө сэрсэн мэт. Өөдөлснөөсөө хурдан уруудаж, доройтохын жишээг төв Азийн цээжин дээрх Монгол харин ч нэг узүүлэв.
Юу болсон хэрэг вэ гэж үү?
Монгол
Улсын Засгийн газар 2012 оны сүүлчээр олон улсын өрийн зах зээлд анх
удаа хөл тавихдаа их эзэн хааныхаа нэрээр 1.5 тэрбум ам.доллар босгосон.
Тодруул-бал, 10 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын бондыг 5.1
хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг 4.1
хувийн хүүтэй арилжсан. Чингис бондын мөнгийг юунд зарцуулах тухай
бодохын өмнө ямар хугацаанд төлөгдөх нь сонин байсан ч их мөнгөний бараа
харсандаа ч тэгсэн үү үрэхээ л урьтал болгосон. 2014 оны 1уравдугаар
улирлын эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.долларын 60 хувийг буюу 882 саяыг
нь зарцуулжээ. Харин үлдсэн 40 хувийг нь банкуудад байршуулан хадгалж
байгаад он дамжуулан зарцуулах аж.
Ингэхэд бид чинь 2018 оны нэгдүгээр сард 500 сая, 2022 оны арванхоёрдугаар сард нэг тэрбум ам.доллар төлж барагдуулах сстой. Үүнээс, гадна нийт 615.6 сая ам.долларын хүүг хагас жил бүр хувааж төлнө гэж байгаа. Энэ монгийг босгох үеэр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос хавьгүй дээр байсныг сануулах юун. Уул уурхайн салбар уналтад орж эхлээгүй, ДНБ өндөр үзүүлэл-тийг зааж байв. "Оюутолгой", "Рио Тинто"-гийн зүгээс учир-гүй их мөнгө урсаж ирнэ хэмээн итгэж суув. Нэг ёсондоо маргаа-шийнхаа өөхийг л цагаас нь өмнө, хүүтэй арилжчихсан хэрэг. Гэтэл одоо болтол маргаашийн өдөр ирээгүй л байна.
Одоогийн эрх
баригчид гурван жилийн дараа эхний 500 сая ам.долларын өрийг мартсан мэт
л загнаж байгаа. Магадгүй 2016 оны сонгуулиар гарч ирэх шинэ
бүрэлдэхүүнд хамаг асуудал өвлөгдөх болохоор тэр биз. Дээр нь энэ
бондуудыг санаачилж гаргаж ирсэн Ерөгс-хий сайдаа унагачихлаа. Буух эзэн
буцах хаяггүй болсон өрийг хэн далдруулах нь одоо-гоор тодорхойгүй
байна. Түү-нээс гадна 2015 оны улсын төсвийн төсөлд хагас жил тутамд
төлөгдөх учиртаи хүүг оруулснаас бус үндсэн өрийн тухай дурдаа ч үгүй.
Төлөх цаг нь тулахаар тэнгэрээс Чингис хаан бөөн бөөн доллар унагачих юм
шиг л. "Өрнөөс болж улс орон нь дампуурсан хамгийн ойрын жишээ болох
Грекийг бид сайн мэднэ. Чингис, Самурай болон бусад зээл тусламжаар
авсан өрөө цагт нь төлөхгуй бол Монгол Улс дээрх орны араас орохгүй гэх
газаргүй" хэмээн СЭЗДС-ийн Санхүү удирдлагын тэнхимийн багш, доктор
Б.Мөнхзаяа "Монголын мэдээ" сонинд ярилцлага өгөхдөө онцолсон байна.
Харин Сангийн яам тавьсан өрөө барагдуулах талаар санал гаргахын оронд нийт өрийг ДНБ-ий 70 хувьтай тэнцүүлэх тухай ярих боллоо. Бүр хуулийн төсөл бэлдээд УИХ-аар бат-луулахыг санаархаж амжсан. Харин одоогийн хуулинд Монгол Улсын нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт бий. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар Засгийн газрын өрийн үлдэгдэл 10.4 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь ДНБ-ий 48 хувийг эзэлжээ. Үүний 64 хувь нь гадаад өр, 36 хувь нь дотоод өр. Дээрээс нь Засгийн газрын өрийн батал-гааны улдэгдэл ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх болж.
Алтан дээр сандайлсан гуйлгачид гэж бид өөрсдийгөө
"өхөөрддөг" байв. Одоо тэгж эрхлүүлээд байх ч юм үлдсэнгүй. Өрөн дээр
суусан монголчууд л болжээ, бид.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих