Өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 23-нд их аварга Хакүхо М.Даваажаргал нэгэн түүхэн амжилт тогтоолоо. Мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтууд дотроос хэзээ ч эвдэгдэхгүй мэт санагдаж байсан домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг Хакүхо давтаж чадсан юм. Одоо тэрбээр ганцхан түрүүлэхэд л мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн хамгийн хүчирхэг аварга болон тэмдэглэгдэх болно.
Их аварга Хакүход баяр хүргэн, цаашид улам олон түрүүлээсэй гэсэн хүмүүс их байхад гадаадын бөх домогт аваргынх нь түүхэн амжилтыг давтсанд дургүйцэх хүн ч бас байна. Учир нь Тайхо хэмээх Японы Шёова үеийн бэлэг тэмдэг болсон их аварга 11 жил зүтгэж байж, тогтоосон 32 түрүүг Монгол залуу Хакүхо найман жилийн дотор л давтаж орхисон явдал байх.
Мэргэжлийн сүмогийн хамгийн том амжилтыг давтаж, цаашид шинэчлэх нь тодорхой болсон энэ үед Хакүхогийн ирээдүйн асуудал ч яригдаж эхэллээ. Мэргэжлийн сүмод түүхэн амжилт гаргасан аваргуудад Ичидай тошиёри хэмээх онцгой эрх олгодог бөгөөд аварга болгонд өгөөд байдаг зүйл биш. Энэ нь зодог тайлсан хойноо өөрийн нэрээр шинэ дэвжээ байгуулах эрх бөгөөд сүмогийн урт удаан түүхэн дунд дөнгөж дөрөвхөн хүн энэхүү эрхийг эдэлсэн байдаг. Энэ бол Тайхо, Китаноүми, Чиёонофүжи, Таканохана гэсэн домогт аваргууд. Хакүхогийн хувьд Ичидай тошиёри болох амжилтыг хэд дахин давуулаад биелүүлчихсэн байгаа. Гол саад нь иргэншлийн асуудал бөгөөд Сүмогийн холбооны дүрмэнд "Зөвхөн Японы иргэн л дэвжээ байгуулан, удирдах эрхтэй” гээд заачихсан байдаг. Өдгөө энэ асуудал олон хүний анхаарлыг татаад байгаа бөгөөд алдартнууд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байгаа. Тэгвэл нэгэн үе сумогийн дэвжээг эзэгнэж, өнөө цагийн аварга Хакухотой мөр зэрэгцэн барилдаж явсан Их аварга Д.Дагвадорж түүний талаар үзэл бодлоо илэрхийлж ирээдүйг нь тодорхойлов. Тэрээр цахим хуудаснаа ийн жиргэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих